Лхагва, 2024-11-27
Л.Оюун-Эрдэнэ: Хүнд суртал үүсгэдэг төрийн үйлчилгээг хүнээс хамааралгүй болгоно

Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхантай уулзлаа.
 
Тэрээр энэ үеэр "Uber шиг олон компани гарахад Засгийн газраас дэмжинэ. Төр хүнд суртал үүсгэдэг төрийн үйлчилгээг хүнээс хамааралгүй болгоно. Төрийн үйлчилгээг авах гэж зарцуулдаг цагаа өөртөө зориулдаг болно. Үндэстнээрээ өглөө эрт гүйдэг болно. Цахим байгаагүй нөхцөлд иргэний үнэмлэх захиалахад 1 цаг 55 минутыг зарцуулна. Харин цахим байгаа нөхцөлд 5 минут л зарцуулна. Цахим үндэстэн болохын тулд гурван жилийн турш тасралтгүй ажиллах хэрэгтэй" гэв.
 
Тэрээр мөн Цахим хөгжлийн яам байгуулж бусад салбаруудын хөгжлийг хурдасгах хэрэгтэйг онцолсон бөгөөд мэдээлэл харилцааны чиглэлийн хувийн компаниудыг төрөөс дэмжин ажиллана гэдгээ хэлсэн юм.


Л.Оюун-Эрдэнэ: Хүнд суртал үүсгэдэг төрийн үйлчилгээг хүнээс хамааралгүй болгоно
2021-02-05 10:00:08
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0