Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн асан Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 6 жил хорих ял оногдуулсан.
Тэгвэл түүнд холбоотой хэргийг Улсын дээд шүүхээр саяхан хянаж хэлэлцээд, тус хэргийг прокурорт буцаасан юм. Мөн ОУПХ-ноос эсэргүүцэл илэрхийлж, парламентийн бүрэн эрхтэй гишүүнийг ОУ-ын гэрээ, дүрэм журам зөрчин саатуулсан гэж үзэн хэрэг нээсэн байдаг.
Шүүхийн шийдвэр албажаад гарвал Ж.Эрдэнэбат хорих ангиас суллагдаж, УИХ-ын гишүүний тангаргаа өргөх боломж бүрдэж буй бололтой. Зарим албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг ирэх хаврын чуулганы нээлтийн үеэр “УИХ-ын гишүүний тангаргаа өргөж” магадгүй байгаа ажээ. Учир нь түүнийг УИХ-ын сонгуулиар Сэлэнгэ аймагт нэр дэвшиж байхад нь саатуулсан ч, тэрээр сонгуульд ялалт байгуулсан юм. Иймд түүнд СЕХ-ноос УИХ-ын гишүүний үнэмлэхийг нь олгоод байсан.
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат хаврын чуулганаар тангаргаа өргөнө |
|