Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08:00 цагаас эхэлсэн. Хуралдаанаар хөл хорионы үед авах арга хэмжээний талаар хэлэлцэж, тодорхой шийдвэрүүд гаргана. Улмаар уг шийдвэрээ Засгийн газрын хуралдааны дараа олон нийтэд танилцуулах юм.
Тодруулбал, энэ сарын 11-ний 06.00 цагаас эхлэн 12 хоногийн турш Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаа. Бүх нийтийн бэлэн байдлын үеэр өрх бүрээс 18-аас дээш насны нэг иргэнээс шинжилгээ авах бөгөөд шинжилгээнд нийслэлийн 420 мянган өрхийг хамруулах юм.
Засгийн газраас хөл хорионы хугацаанд авах арга хэмжээг танилцуулна |
|