Мягмар, 2024-11-26
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг 98.4 хувийн саналаар дэмжлээ

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн хуралдаан 75 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа.

Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл дээр төрийн гурван өндөрлөгийн байр суурь нэгдсэн эсэх, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн эсэхийг тодруулсан.

УИХ-ын дарга Г.Занданшатар, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл 10 жил, гурван парламент дамжин эрдэмтэн судлаачид, улс төрийн намуудын оролцоотой боловсруулагдсан гэдгийг онцолсон. Тэрбээр, 2011 онд Ж.Сүхбаатар нарын 31 гишүүн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, 2015 онд Н.Батбаяр нарын 47 гишүүн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьж байсан. Өнөөдрийн хэлэлцэж буй төсөл тэдгээр төслүүдийн агуулгатай 80-90 хувь нь адил хэмээгээд өнөөдөр хэлэлцэж буй төсөл бол улс төрийн намуудын, төрийн бус байгууллагуудын, эрдэмтэн судлаачдын гурван парламент дамжин ажилласан нөр их хөдөлмөрийн үр дүн хэмээлээ.

Тэрбээр Төслийн талаар Үндэсний аюулгүй байдлын түвшинд санал солилцсон гээд агуулгын хувьд санал нэг байгаа учир хэлэлцэж байна гэж ойлгож болно гэлээ. Түүнчлэн УИХ-ын дарга, Ардчилсан намын гишүүд өөрсдийн өргөн барьж, дэмжиж байсан төслөөс хойш ухарч суугаагүй байх гэж бодож байна. Давхар дээлийг тайлья, дордуулсан долоон өөрчлөлтийг засья, баялгийн тэгш хуваарилалтыг бий болгоё гэж олон удаа ярьсан. Түүнээсээ ухраагүй байх гэж бодож байна гэлээ.

 

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь 

УИХ-ын гишүүд шүүхийн хараат бус, шударга байдлыг бий болгох бодит ямар алхамууд хийгдэх, давхар дээлийг тайлах, УИХ-ын гишүүдийн болоод гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлэх, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, хотын эрх зүйн байдлыг тодорхой болгох, бүх шатны Засаг даргыг томилох, огцруулахтай холбоотой асуудлыг хуулийн төсөлд хэрхэн тусгасан талаар тодруулж, хариулт авсан юм.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, 1992 онд баталсан шинэ ардчилсан Үндсэн хууль нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, ард иргэдийн амьдралын сайжруулахад тодорхой үүргээ гүйцэтгэсэн хэмээлээ. 2000 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал үе үеийн парламентын үед яригдаж байсан гээд 2010 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль батлагдсанаас хойш өнөөдрийг хүртэл Үндсэн хуулийн найман төсөл өргөн баригдсаныг дурдсан.

Тэрбээр нийгэмд шударга ёс тогтоох, монгол төрийн бодлого тодорхой байх, хөгжлийн бодлогын асуудлууд, хариуцлагын тогтолцоог бий болгох зэрэг олон тулгамдсан асуудлыг шийдэх зорилгоор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулсан гэлээ.

Хуулийн төсөлд УИХ-ын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, үүнтэй холбоотой давхар дээлийг тайлах, сумдын Засаг даргыг ард иргэдээсээ сонгодог байх зэрэг тодорхой өөрчлөлтүүдийг тусгасан хэмээлээ.

Үндсэн хуулийн цэцээс ирүүлсэн саналыг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан уншиж танилцуулсан.

Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон холбогдох баримт бичгүүдтэй танилцан, Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүд зөвлөлдөөд доорх хариуг ирүүлсэн байна.

“Монгол Улсын Үндсэн хуульд Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих бүрэн эрх бүхий байгууллага. Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн гэж заасан бөгөөд Үндэн хуулийн цэц эдүгээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг УИХ-д өргөн мэдүүлэхгүй болно.

Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалын агуулагад бүрнээ нийцсэн байвал зохино” хэмээн Улсын Их Хуралд ирүүлсэн албан бичигт дурджээ.

Мөн хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар Засгийн газраас ирүүлсэн саналыг танилцуулав.

Засгийн газар Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжсэн болохыг сайд Ц.Нямдорж танилцуулаад Засгийн газраас ирүүлсэн хэд хэдэн саналыг Ажлын хэсэг хүлээн авч төсөлд тусгасныг дурдав.  

Тухайлбал, Хуулийн төсөлд намын үйл ажиллагааг Үндсэн хуулийн цэц хянахаар тусгасныг хасах, Төрийн албаны зөвлөл Үндсэн хуулийн институц байхаар тусгасныг хасах, УИХ-ын гишүүн чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдаанд биеэр оролцож, итгэл үнэмшлээрээ санал өгнө гэж тусгасан нь шаардлагагүй гэж үзсэнийг ажлын хэсэг хүлээн авсан хэмээн танилцуулсан юм.

Ингээд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, саналаа илэрхийлсэн бөгөөд эцэст нь Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар төслийн талаар иргэд, олон нийтийн зүгээс ирүүлсэн шүүмж, мэдээллийн талаарх товч танилцуулгыг хийсэн юм.

Монгол Улсын Их Хурал 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” 24 дүгээр тогтоол баталж, Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийг байгуулсан.

Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатны санал асуулгыг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн Монгол орон даяар санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 иргэнээс авсан бөгөөд хоёр дахь шатны зөвлөлдөх уулалтыг нэг дэх шатны санал асуулгад

иргэн, 24 байгууллагаас төслийн 22 зүйл, хэсэг, заалтаар давхардсан тоогоор 5 584 832 нэгж саналирсэн байна. Иргэдээс

2000 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг засаж, залруулж, УИХ, төрийн байгууллагуудын сахилга, хариуцлагыг сайжруулах

Байгалийн баялгийн өгөөжийг иргэдээсээ асууж, мэдээлж байж томоохон төслүүдийг хэрэгжүүлдэг байх;

засаг, төрийн хариуцлага сахилгыг сайжруулах, тогтвортой байдлыг хангах, хууль тэгш үйлчлэх, шударга шүүхийн тогтолцоог бэхжүүлэх зэрэг саналуудыг голлон ирүүлжээ.

төрийн сахилга хариуцлагыг сайжруулж, нэр хүндийг дээшлүүлэх асуудал  бүх шатанд олон жил яригдаж, тодорхой шийдэл, арга, хэмжээ авдаг хэдий ч үр дүн хангалтгүй байна 

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийн явуулсан судалгааны дүнгээр иргэд, олон нийт төрийн өндөр албан тушаалтны  хариуцлагын асуудалд  тун хангалтгүй гэсэн үнэлгээ өгсөн байна.

Эдгээр дурдсан саналыг нэгтгэн, дүн шинжилгээ хийж гарсан үр дүнг Ажлын хэсэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсронгуй болгохдоо өргөн хүрээтэй ашигласан байна.

Ажлын хэсэг төслийг өргөн мэдүүлэх хүртэлх хугацаанд Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудсанд байршуулж, олон нийтэд ил тод байлган иргэдийн санал, шүүмжийг авах ажлыг үе шаттайгаар зохион байгуулсан.

Цаашид ч Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу төслийн хэлэлцүүлгийн бүхий л үе шатанд болон эцэслэн батлах хүртэл иргэд саналаа ирүүлэх боломжийг хангах үүднээс Улсын Их Хурал албан ёсны цахим хуудсандаа төслийг байршуулж санал авах, иргэд, олон нийтийн оролцоог хангах, хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах болно гэлээ.

Иргэд, олон нийтийн зүгээс ирүүлсэн шүүмж, мэдээллийн дараа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулсан юм. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд хариуцлагатай хандах, санал хураалтын босгыг өндөр байлгах мөн цахим санал хураалт эрсдэлтэй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу ил санал хураалтыг гар өргөж шийдвэрлэхээр горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

 

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 62 гишүүний 61 нь буюу 98.4 хувь нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Мөн хуралдаанаар 

Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин ахалж ажиллах бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, Д.Солтан, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нар бүрэлдэхүүнд багтжээ. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцанг томилсон юм.

Мөн хуралдаанаар 


Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг 98.4 хувийн саналаар дэмжлээ
2019-06-19 00:00:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0