Лхагва, 2024-11-27
МАН-ын Их хурал түр хойшиллоо

Монгол Ардын Намын Удирдах зөвлөл хуралдаж дэлхий нийтийг хамарсан Коронавируст халдвар, (Ковид-19) цар тахлын нөхцөл байдал, нийслэл Улаанбаатар хотод тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэл зэргийг харгалзан үзээд Монгол Ардын Намын түүхт 100 жилийн ойн өдөр буюу гуравдугаар сарын 01-02-ны өдрүүдэд хуралдуулахаар зарлаад байсан намын ХХХ Их хурлаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргалаа.
 
Монгол Ардын Намын дүрмийн 17.2 дахь хэсэгт “Намын ээлжит Их хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг хуралдах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө гаргана” гэж заасны дагуу 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр цахимаар хуралдсан Монгол Ардын Намын Бага хурлын VIII хуралдаанаас намын ээлжит XXX Их хурлыг 2021 оны 03 дугаар сарын 01-02-ны  өдрүүдэд 1111 төлөөлөгчтэй хуралдуулахаар шийдвэрлэсэн. Мөн Коронавируст халдвар (Ковид-19) цар тахлын нөхцөл байдлыг харгалзан Их хурлын товыг өөрчлөх эрхийг намын дүрмийн дагуу Удирдах зөвлөлд шилжүүлээд байсан юм.
 
Үүний дагуу намын Удирдах зөвлөл цар тахлын цаг үеийн нөхцөл байдлыг үнэлэн хэлэлцээд Монгол Ардын Намын ээлжит XXX дугаар Их хурлыг хойшлуулах тогтоолыг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж баталлаа. Уг тогтоолын хэрэгжилтийг хангаж шат шатны намын байгууллагууд болон Их хурлын төлөөлөгч нарыг мэдээллээр хангаж ажиллахыг Намын байгуулалтын газрын дарга Н.Энхбаатарт даалгав.

МАН-ын Их хурал түр хойшиллоо
2021-02-22 12:30:44
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0