Хас банкны гүйцэтгэх захирал асан, "Монгол HD" телевизийн "Шарк Танк" нэвтрүүлгийн Шарк Г.Амартүвшинг өнгөрсөн 2019 оны тавдугаар сард Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкны захирлаар томилсон билээ. Хөгжлийн банкны захиралаар томилогдсон тэрээр 7 сарын хугацаанд доривтой өөрчлөлт хийж чадалгүй явсаар ийнхүү банкирын замналаа өндөрлүүлж улс төрд хүч үзэхээр шулууджээ.
Тухайн үед Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлыг солино гэдгээ мэдэгдсэн байсан бөгөөд 5-6 хүнээс Г.Амартүвшинг сонгож томилсон байдаг.
Тэрбээр МАН-аас нэр дэвшихээр болсон ч аль тойргоос нэр дэвших нь тодорхойгүй байгаа бөгөөд хотын тойргоос дэвших болов уу гэж таамаглаж байна.
Г.Амартүвшин нь Бельги Улсын Брюссель дэх Европын Их Сургуулийг бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэй дүүргэсэн бөгөөд АНУ-ын Харвардын бизнесийн сургуулийн бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан байна.
Тэрбээр ХАС банканд ажиллахын өмнө Казахстаны Жэй Эс Си Казкоммерс банканд Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч, Эрсдлийн газрын захирал хийж байжээ. Түүний улс төрийн ажилд нь амжилт хүсье.
Шарк Г.Амартүвшин МАН-аас нэр дэвшихээр болж ажлаа өгчээ |
2024-11-25 16:29:18
2024-11-25 16:28:54
2024-11-25 16:26:37
2024-11-25 16:26:11
2024-11-25 16:25:52
2024-11-25 16:25:30
2024-11-25 16:25:09
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10