Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, НОК-ын Дарга Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр : "Хязгаарлагдаагүй төрийн байгууллага, ААН-ийн нийт ажилтны 10 хүртэлх хувийг ажлын үнэмлэх, албан газрын тодорхойлолтыг үндэслэн, авто машины улсын дугаарын сүүлийн оронг үндэслэн хувийн болон тээврийн хэрэгслээр зорчуулах,
18 градусаас дээш агууламжтай архи, согтууруулах ундааны зүйлс худалдаалах болон түүгээр үйлчлэхийг хориглох, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бууруулах арга хэмжээ авах,
Оршуулга, буяны үйл ажиллагаанд оролцох хүний тоог 30-аас хэтрүүлэхгүй байх,
Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлж байна. Тодруулбал, өглөө 06:30-10:00 цаг, 12:00-15:00 17:30-22:00 цагт зөвхөн хязгаарлагдаагүй салбар, хуулийн этгээдийн ажилтнуудыг зорчуулах
Зөвшөөрөгдсөн салбарын ажилчдын хувийн автомашиныг тэгш, сондгойгоор хязгаарлах зэрэг хязгаарлалт тогтоож байна. " гэв.
Д.Сумъяабазар: Хөл хорионы үед 18-аас дээш градус бүхий согтууруулах ундаа худалдахгүй |
|