УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад анхан шатны шүүхээс 2 жил 6 сарын xoриx ял оногдуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс ялыг хөнгөрүүлэн нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 40 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан.
Шүүгдэгч Б.Ундармааг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө буюу бусдад давуу байдал бий болгож Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас өөрийн хамаарал бүхий аж ахуй нэгжид зээл олгуулсан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон юм.
Хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх гуравдугаар сарын 31-нд дахин хэлэлцээд 40 сая төгрөгийг торгуулийг хэвээр үлдээжээ. Түүний эрүүл мэндийн байдалтай холбоотой, гурван ч удаа хүнд мэс засалд орсон зэрэг баримтыг өмнө нь дутуу, нотариатаар баталгаажуулж бүрдүүлээгүй байснаа засаж ирсэн бөгөөд улсад учруулсан хохирлоо төлсөн, зээлийн хүүг нь ч барагдуулсан, гэм буруугаа мөрдөн байцаалтын шатанд ч, анхан шатны шүүх хурлын үеэр ч хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэн торгох ял оноолоо.
Б.Ундармаагийн торгох ялыг хэвээр үлдээлээ |
|