Хууль зүйн сайд асан, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бичлэг олон нийтийн сүлжээнд ил болов.
Тэрбээр "УБҮ 0052" дугаарын Lexus маркийн машинтай Хан-Уул дүүрэгт явж байхдаа явган зорчигч руу шавхай цацсаныг иргэн Бат-Эрдэнэ баримтжуулж авчээ.
Бичлэгт харагдаж байгаагаар Ц.Нямдорж машин барихдаа бүсээ зүүгээгүй, амны хаалтаа зөв зүүгээгүй байна.
Энэ талаар Mashinii Zar | Машины Зар гэх фэйсбүүк группт Энхбат Ээгий хэмээн хаягнаас мөн пост оруулжээ. Постыг ЭНД дарж үзнэ үү.
Иргэдээс гаргасан мэдээллийн дагуу Ц.Нямдоржийн мэдээллийг шалгалаа.
Smartcar.mn сайтаар орж "УБҮ 0052" улсын дугаараар шалгавал дараах илэрц гарч байна.
Зураг1: 0052 УБҮ дугаартай машины мэдээлэл
Энэхүү мэдээллээр бол "УБҮ 0052" улсын дугаар нь Lexus биш Land Cruiser 200 маркийн автомашины дугаар болох нь харагдаж байна.
Түүнээс гадна "УБҮ 0052" улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь оношилгоондоо тэнцээгүй болохыг дараах илэрц харуулав.
Зураг 2: 0052 УБҮ дугаартай машин оншилгоонд тэнцээгүй
Тухайн улсын дугаар дээр үүссэн торгуулийн хэмжээг тооцож үзвэл 732,800 төгрөг болж байна.
Зураг 3: 0052 УБҮ дугаартай машины торгууль 732'800₮ байна
Уг албан тушаалд томилогдсоныхоо дараа "УБҮ 0101" гэх улсын дугаартай Lexus маркийн автомашин унах болсон нь олон нийтийн дунд шуугиан тарьж байсан юм. Тэгвэл сайд асан Ц.Нямдорж Lexus маркийн автомашинд Land Cruiser 200-ийн дугаар зүүж явахдаа дээр дурдсан олон зөрчил гаргасан нь ил болов.
Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарын торгуулийн хэмжээ, төлөлтийн явцын талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тээврийн цагдаагийн албанаас "Бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах журмын 4.1-д зөрчил гаргасан этгээд нь оногдуулсан торгуулийг 15 хоногийн дотор шийтгэлийн хуудсанд заасан тухайн дансанд төлөх үүрэгтэй гэж заасан.
Харин эдгээр жолоочоос торгуулиа төлөөгүй зөрчилтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахад нь хязгаарлалт хийхийг холбогдох албаныханд өнгөрсөн онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч асан Ж.Батбаясгалан үүрэг болгож байв. Харамсалтай нь тухайн шийдвэр хэрэгжээгүй бөгөөд 4.5 сая ширхэг торгууль төлөгдөөгүйг дээр дурдсан. Мөн энэ хэрээр замын хөдөлгөөний ачаалал ч буураагүй хэвээр байна" гэдгийг учирласан юм.
Эх сурвалж: ikon.mn сайт
Хуулиа мөрддөггүй хуулийн экс сайд Ц.Нямдорж |
2024-11-25 16:29:18
2024-11-25 16:28:54
2024-11-25 16:26:37
2024-11-25 16:26:11
2024-11-25 16:25:52
2024-11-25 16:25:30
2024-11-25 16:25:09
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10