УИХ-д суудалтай "Зөв хүн электорат" эвсэлээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнээ тодруулжээ. Эвслийн Удирдах зөвлөлийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналыг Датаком ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Энхбат авснаар түүнийг Ерөнхийлөгчийн сонгуудьд сойхоор боллоо.
Тус эвслийн хурлаар Д.Энхбат, Б.Болдсайхан, Б.Батбаяр /Баабар/ нараас нэр дэвшигчээ тодруулсан юм. Ингэснээр "Зөв хүн электорат" эвслээс Д.Энхбат, МАН-аас У.Хүрэлсүх нар өрсөлдөхөөр СЕХ-нд бүртгүүлнэ. Харин Ардчилсан намын хувьд хоёр тусдаа сунгаа зохион байгуулаад Н.Алтанхуяг болон С.Эрдэнэ нар нэр дэвшихээр шалгараад байна. Эдгээр хоёр нэр дэвшигчийн хэнийг нь буюу аль АН-ыг сонгуульд оруулахаар бүртгэж авахыг СЕХ шийдэх юм.
Д.Энхбатыг хувьд боловсол мэдлэг өндөртэй, интернэтийг анх монгол улсад оруулж ирсэн хүн гэдгээр нь нийгэм мэднэ. Нэр цэвэр, гар цэвэр тэрээр улс төрд нэг удаа орж УИХ-ын гишүүн болсноос өөрөөр улс төрд удаагүй хүн. Мэдээж хэрэг түүнийг хөдөөний иргэд сайн танихгүй байж болох ч залуусын саналыг ихээр авах хүний нэг мөн. Тэрээр сошиал сүлжээ тэр тусмаа жиргээнд идэвхтэй байдаг, өөрөө хаягаа хөтөлдөг тул илүү амьд, олон хүмүүсийг дагуулдаг. Гэтэл нөгөө нэр дэвшигчдийн хаягийг туслахууд нь хөтөлдөг. МАН-ын зүгээс нэр дэшигчдийг захиалж байна уу гэх хардлага нийгэмд байна. Яагаад гэвэл АН-аас Ц.Оюунгэрэл биш С.Эрдэнэ гарч ирснээр үүнийг батална. Сунгаа шударга яваагүйг өрсөлдөгч Р.Амаржаргал мэдэгдсэн. Тиймээс Д.Энхбат бол эрх баригчдын хүсээгүй өрсөлдөгч байж болох тул татварын өр, бизнесийн асуудлаар бойкотлох магадлалтай гэж харж байна. Хэрвээ түүнийг дэвшүүлэхгүй аваас МАН-ын нэр дэвшигчид сөрөг оноо ирнэ.
Д.Энхбатыг МАН хүлээн зөвшөөрөх үү |
|