Монгол Ардын Намын Хяналтын хороо өнөөдөр /2021.05.12/ хуралдаж, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг намын гишүүнээс түтгэлзүүлэх асуудлыг хэлэлцсэн байна.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар хүчингийн хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Харин МАН-ын дарга У.Хүрэлсүх болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг өөрийн хүсэлтээр гишүүнээсээ түдгэлзээд шалгуулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Намын дүрмийн дагуу асуудлыг Хяналтын хороогоороо хэлэлцээд түүнийг хуулийн байгууллагаар шалгуулаад гэм буруутай эсэх нь тогтоогтох хүртэл МАН-ын гишүүнээс түтгэлзүүлсэн байна.
Ц.Анандбазарыг МАН-ын гишүүнээс түтгэлзүүллээ |
|