Лхагва, 2024-11-27
Л.Халтар сайд аа, БАЯРТАЙ

Монголчууд түүнд баяртай гэх үгийг олонтаа хэлсэн ч сайдтан маань даанч тоож байгаа зүйл алга. Мөн УИХ-ын гишүүн Г.Дамдинням ч түүнийг албан тушаалаасаа огцор, ажлаа мэддэггүй сайд хэмээн олон нийтийн сүлжээгээр үг дайсан ч тэрбээр бас л тоосонгүй. Түүнийг огцруулах ганц хүн нь уг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Даанч Ерөнхий сайд маань Л.Халтар сайдын баасан баасыг цэвэрлэх гэж өөрийн биеэр Замын-Үүд томилолт өвөртлөн явсан ч түүний талаар бас л ганц ч үг ганхийсэнгүй.
 
Тэгэхээр Л.Халтар сайдыг Зам тээврийн Хөгжлийн яамнаас ховхлохыг яг хэн мэддэг юм бол. Тэрбээр албан тушаалаа авсан даруйдаа салбартаа шинэчлэл хийлгүй салбар бүрэн дампуурсан нь бодит үнэн. Хамгийн наад захын жишээ нь олны хэл амыг дагуулж байгаа Дархан, Улаанбаатар чиглэлийн зам өнөөг хүртэл ашиглалтад орохгүй олон ч хүний эд хөрөнгийг үрэн таран хийж байгаа бодит жишээ нь энэ. Мэдээж энд Замын-Үүд болон Эрээнд гацсан ачааг дурдаад ч хэрэггүй. Энэ талаар бизнес эрхэлэгчид түүнд хандаж олон удаа мэдэгдэл хийж жагсаал цуглаан зохион байгуулсан ч амжилт олоогүй.
 
Ийм л нэг том артай нөхөр стратегийн хамгийн чухал салбар болсон Зам тээврийн салбарын сайдын суудалд харх шиг шигдэж энэ олон асуудлыг юман чинээ тоохгүй хээв нэг байгаа учраас түүнийг тун яаралтай Баяртай гэх хүмүүсийн эхний жагсаалтад оруулмаар байна Ерөнхий сайд аа...
 
Erennews.mn

Л.Халтар сайд аа, БАЯРТАЙ
2021-07-06 12:05:08
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 2
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-08-12 23:29:19
    ???? ???: Дэд бүтэцийн бүтээн байгуулалтыг мэргэжлийн дадлага туршлагатай ажил зохион байгуулах чадвартай хүн хийнэ үү гээс хоосон толгойт цүнх баригчид хийдэггүй юм. Тэднийг бүтээн байгуулалтад зарах хөрөнгө мөнгийг хуйгаар нь хусаад ир гэвэл харин ч чадмаг бөгөөд эрээ цээргүй хийчих гарууд даа.ккк
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-08-12 20:32:47
    ??????? ??????????? ????? ??????? ??: Уучлаарай Л.Халтар бол мэргэжлийн дадлага туршлагтай ажил зохион байгуулах чадвартай бүтээлч хүн мөн. Мэдлэг мэргэжил гэхээр гавьтай юмгүй хоосон попдогчид таалагдахгүй нь тодорхой. Ажлаа танилцуулсан ч тодорхой шинжлэх ухаанд үндэсэлсэн тээвэр зохион байгуулалт ярихаар попчин Оюун-Эрдэнэ ойлгогүй нь гачлан юмдаа ккк.Бүх төрлийн тээвэр нь өөр өөрийн өнгө аястай шинжлэх ухааны үдэслэлтэй тээврийн технодогт суурилсан зохион байгуулттай ажилдаг юм.Хэн дуртай нь толгойдоо орсоноор зохион байгуулдаггүй юм аа Л.Оюун-Эрдэнэ минь ээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-08-02 18:24:52
    Зочин: Ene nohortei erhuud neg togsoltiin bagsh mergejil hoyr avgai solongosd yashka hiideg