Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны санал, дүгнэлтийг үндэслэн 14 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.
Үүнд:
- Улаанбаатар. Баянгол дүүрэг “Тэргүүн трейд” ХХК Спирт
- Баян-Өлгий аймаг “Азык” ХХК Архи
- Дархан-Уул аймаг “Дарханмоунтайнс” ХХК Архи
- Төв аймаг “Хүнс төв” ХХК Архи
- Сэлэнгэ аймаг “Сэлэнгэ шим” ХХК Архи
- Улаанбаатар. Баянгол дүүрэг “Бенедакт” ХХК Архи
- Улаанбаатар. Баянгол дүүрэг “Трансинкосульт” ХХК Архи
- Улаанбаатар. Баянгол дүүрэг “Энигма” ХХК Архи
- Говь-Алтай аймаг “Ентүм” ХХК Архи
- Улаанбаатар. Баянгол дүүрэг “Түшиг тулга трейд” ХХК Архи
- Улаанбаатар. Баянгол дүүрэг “Ази инвестмент капитал групп” ХХК Шар айраг
- Улаанбаатар. Чингэлтэй дүүрэг “Мини макро” ХХК Шар айраг
-- Улаанбаатар. Хан-Уул дүүрэг “Интер стандарт брьюри” ХХК Шар айраг
- Завхан аймаг “Завхан баялаг” ХХК Шар айраг
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран 2019 оны 03 дугаар сарын 15-наас 04 дүгээр сарын 25-ны хооронд шалгалт хийсэн байна. Үйл ажиллагаа явуулаагүй, үйлдвэрийн зориулалтын байргүй, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага зөрчсөн, тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаагүй, тусгай зөвшөөрлөө хүчингүй болгох хүсэлт гаргасан зэрэг үндэслэлээр дээрх шийдвэрийг гаргалаа. Мөн хүсэлтийг нь харгалзан “Мөнх болор” ХХК-ийн Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт шар айраг үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, Баянгол дүүрэгт үйлдвэрлэх зөвшөөрөл олгов.
Товч мэдээ
- Бие даасан санхүүгийн эх үүсвэртэй болгох, зээлийн өрийн дарамтаас хараат бус байлгах зорилгоор “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийг өргөжүүлж, газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхлэх охин компани байгуулна. Компани нь төрийн хяналтын дор газрын тосны бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, худалдах чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм.
- Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны саналыг харгалзан “Мичидтраст”, “Эх жаргалан трейд” компанийн тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов. Дээрх аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагыг удаа дараа зөрчсөн байна.
- Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл цуцалсан талбайн хяналт, хамгаалалтыг орон нутаг хариуцах болсон. Үүнтэй холбогдуулан хяналтын постын зориулалттай, хүйтний улиралд ашиглаж болох тоноглолтой явуулын чиргүүл худалдан авах хөрөнгийг шийдэхийг сайд Н.Цэрэнбатад, хууль бусаар алт олборлохыг таслан зогсоох ажлаа эрчимжүүлэхийг аймгуудын Засаг дарга нарт даалгав.
- “Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам”-д “Жил бүр тайз, дэлгэцийн бүтээлийн зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, хөгжимчин, дуучин, бүжигчин, шилдэг уран бүтээлч төрөл тус бүрт нэг хүнийг шалгаруулна” гэсэн өөрчлөлт оруулав. Засгийн газар өнгөрсөн 11 жилийн хугацаанд шилдэгээр шалгарсан 77 уран бүтээлчид 231 сая төгрөгийн мөнгөн шагнал олгожээ.
14 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа үйлдвэрлэх зөвшөөрлийг хүчингүй болгов |
2024-11-25 16:29:18
2024-11-25 16:28:54
2024-11-25 16:26:37
2024-11-25 16:26:11
2024-11-25 16:25:52
2024-11-25 16:25:30
2024-11-25 16:25:09
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10