УИХ-ын хоёр тойрогт нөхөн сонгууль явагдахаар болсон. Хэнтий аймгийн сонгуульд МАН-аас Н.Энхбаатар, АН-аас Ц.Баатархүү нарын үеийн залуус дэвших нь тодорхой болсон бол Сонгинохайрхан дүүргийн сонгууль нэлээн сонирхолтой болох шинжтэй.
Статистикаас харахад 1990 оноос хойших бараг бүх нөхөн сонгуульд МАН л ялж байсан. Дээр нь АН нь голоороо хоёр хуваагдчихсан, энэ чигээрээ тархай бутархай сонгуульдвал ялагдах нь гарцаагүй. Тийм ч учраас С.Эрдэнийн АН-ынхан буулт хийж эвлэрэх саналаа хадган дээр тавиад буй.
МАН-аас Сонгинохайрхан дүүрэгт өмнөх Засаг дарга Ж.Сандагсүрэн, одоогийн Засаг дарга Н.Алтаншагай нарын нэр, сүлжээ сайтай залуусын аль нэг нь өрсөлдөх учраас АН-ынхан өөдөөс нь Женко Х.Баттулгыг явуулж байж л ялна гээд дотроо ярилцаж байгаа гэнэ. Үнэхээр бие дааж дэвшсэн ч асуудалгүй ялж чадах ганц хүн нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга л байх...
Женко Х.Баттулга Сонгинохайрхан дүүрэгт дэвшинэ |
|