Лхагва, 2024-11-27
Д.Энхбат: Л.Халтар сайдыг АТГ-т шалгуулахаар өгч байна

Ардчилсан намын гишүүн Д.Энхбат өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр ЗТХ-ийн сайд Л.Халтарыг төсвийн тухай хуулийг ноцтой зөрчиж, эрх мэдлээ урвуулан ашиглаж байна гэсэн үндэслэлээр АТГ-т өгч шалгуулахаар болсон талаар мэдээлэл өгөв.
 
Цар тахлын улмаас Цагаан хадны боомт хаагдахад Эрдэнэс таван толгой нүүрсийг Чойроос Цогтцэций чиглэлийн 407 км авто замаар тээвэрлэх болсон. Гэвч уг авто замын арчлалт, засварыг мэргэжлийн бус ТББ-д өгч, өнөөдрийг хүртэл зассан янзалсан юмгүй иргэд, нутгийн ард иргэдийг ихээр хохироогоод байгаа билээ.
 
Хэдхэн жилийн өмнө хөндөгдөөгүй онгон тагш байсан энэ нутагт өнгөрөгч тавдугаар сараас хойш өдөрт 100 орчим хүнд даацын машин тэнгэрт тулсан тоос босгон давхилдаж, хүн, мал, байгаль дэлхий халаглан ёолж байна.
 
Олон машин зэрэг давхихад улаан түйрэн тэнгэрт тулан өдрийн цагаар ч малчид бие биеээ харж чадахгүй шахам болж, эрүүл мал үлдээгүй гэх. Идшинд гаргасан малын уушиг устан цэврүүтээд дотор гэдсийг нь идэх ямар ч боломжгүй, мал олноороо хээл хаядаг, цаашилбал хүмүүсийн эрүүл ахуйд хэрхэн нөлөөлж байгаа нь тодорхойгүй ч эхнээсээ уушигны өвчинд нэрвэгдэж эхлээд байгаа аж.
 
Анх энэхүү замд 500 машин тээвэр хийнэ гэсэн ч албан бус мэдээллээр 3000-4000 машин, өдөртөө ойролцоогоор 100 машин тээвэр хийдэг гэсэн тоо байна. Малчдын хувьд жолооч нарыг салаа зам үүсгэж, бэлчээр талхилдаг, хогоо хаядаг, тэр бүү хэл мал амьтан дайраад хэн нь мэдэгдэхгүй алга болдог гэсэн гомдол хэлж буй. Малчдыг шаардлага тавихад “ална, тална даа” хүрч муудалцдаг. Өөрөөр хэлбэл үндсэндээ малчид, жолооч нарын хооронд байнгын маргаан дажин дэгддэг гэсэн үг.
 
Л.Халтар сайдын эрх олгосон "Баян зам" ТББ малчид, олон нийт эсэргүүцэж тэмцсээр зогсоолгосон там болсон замаараа дахиад тээвэр хийх гэж байна. Ингэхдээ тэд өмнө нь машины нэг бүрийн тонн тутмаас 5 мянган төгрөг буюу нэг машинаас 400-800 мянган төгрөг авдаг байснаа 11 мянган төгрөг болгож байгаа бөгөөд есдүгээр сарын 3-ны дотор энэ мөнгөө тушаа гэж шахжээ. Өөрөөр хэлбэл, машин тутмаас 880 мянгаас 1,1 сая төгрөг авна гэсэн үг. Өмнө нь хэдэн тэрбумаар нь мөнгө аваад замаа засаагүй тэд ийн дахин хоёр нугалсан мөнгө нэхэх болсон нь цаанаа улс төрийн ашиг сонирхолтой болов уу.

 

Д.Энхбат: Л.Халтар сайдыг АТГ-т шалгуулахаар өгч байна
2021-09-03 14:30:02
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0