Х.Нямбаатр: Сэтгүүлч Ч.Лодойсамбуу хэзээ боксын спортод санаа тавьдаг болчихсон юм. Боксын спортоор хичээллэж байгаа тамирчин Цэндбаатараас өөр байгаагүй гэж ярьж байна. Энэ бол худлаа. Чи УЗ-ын гишүүн биш атлаа боксын холбооны дотоод асуудалд оролцож байна. Чи өөрөө тийм их санаа зовоод байгаа юм бол ирээд холбооны ерөнхийлөгч болох хүсэлтээ тавь. Би суудлаа өгөхөд бэлэн байна. Хуулийн байгууллагаас Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гомдлоор иргэн Ц.Мөнхчулуун, Д.Идэрбат нарт хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Учир нь, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар бусдад зодуулж, гэмтэл авсан билээ. Улмаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст гомдол гаргасан бөгөөд шалгалтын явцад түүнийг Ц.Мөнхчулуун, Д.Идэрбат нар зодож, танхайрсан болох нь тогтоогджээ. Тэгвэл өчигдөр /2021.09.11/ Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарын зодуулж байгаа бичлэг олон нийтэд ил болсон. Эл бичлэгтэй холбогдуулан цахим сүлжээнд иргэд өөрсдийн байр сууриа хүчтэй илэрхийлж байна Харин дээрх асуудалд Хууль зүй, дотоод хэргийн сайд, Монголын боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатар өнгөрсөн мягмар гарагт дараах тайлбарыг хийжээ.
Х.Нямбаатар: Лодойсамбуу би чамд боксын холбооны ерөнхийлөгчийн суудлаа тавьж өгье. Хурдан хүсэлтээ тавь |
2024-11-25 16:29:18
2024-11-25 16:28:54
2024-11-25 16:26:37
2024-11-25 16:26:11
2024-11-25 16:25:52
2024-11-25 16:25:30
2024-11-25 16:25:09
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10