Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, Нийслэлийн хотын шуудын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай болон Нийслэлийн 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг дэмжин хэлэлцүүлэх, Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдааныг товлох асуудлыг хэлэлцэв.

Коронавируст цар тахлын улмаас улс, нийслэл, аж ахуйн нэгж, өрхийн эдийн засагт сүүлийн 2 жилийн хугацаанд хүндрэл үүсээд буй. Нийслэл хотын төсвийн 80 гаруй хувь нь татвараас бүрддэг бөгөөд цар тахлаас сэргийлж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах хүрээнд өнгөрсөн жилүүдэд татварын хөнгөлөлт, тусламж дэмжлэг үзүүлэх зэрэг зохицуулалт хийснээр хотын 2020, 2021 оны төсөв тасраад буй.


Мөн Монгол Улсын Их Хурлаас өнгөрсөн долоодугаар сард улсын улсын төсвийг тодотгосон байдаг. Тиймээс Нийслэлийн ИТХ-аас нийслэлийн 2021 оны төсвийг тодотгох шаардлага үүсэж буй юм.

Нийслэлийн 2021 оны төсвийн тодотголын төсөлд тэвчиж болох зардлыг танаж, зарим ажлын зардлыг нэн тулгамдаж буй ажилд шилжүүлэх зэрэг арга хэмжээ авахаар төвлөсөн гэдгийг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа.

Тэргүүлэгчид Нийслэлийн хотын шуудын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай болон Нийслэлийн 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэхийг дэмжиж, эхний хэлэлцүүлгийг энэ сарын 30-нд, хоёр дахь хэлэлцүүлгийг аравдугаар сарын 7-нд хийхээр товлолоо.

Хуралдааны төгсгөлд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан 2020 оны төсвийн гүйцэтгэлийг баталж, 2021 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах асуудалд Тэргүүлэгч, төлөөлөгчид, НЗДТГ-ын холбогдох нэгжүүд онцгойлон анхаарч, хамтран ажиллахыг үүрэг болгосон юм.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
| Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдааныг товлолоо |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24