рон нутагт, тэр тусмаа үндэсний цөөнхийг эрүүл саруул ухаанаар удирдан чиглүүлэх учиртай аймгийн Засаг дарга нь ураг төрлийн хэлхээтэй бүх л хүмүүсээ төрийн албанд хууль зөрчин томилж байгаа баримтыг манай сайт уншигч танд цувралаар бэлтгэн хүргэж байна.
Мөн эв нэгдлийг хангаж ажиллах учиртай албан тушаалд “эрхэлж” буй Д.Бауыржанд хариуцлага тооцох хангалттай баримт бүрдсэнийг ч Ерөнхий сайдад давхар уламжилъя. Ковидын тархалт нь хяналтаас гарчихсан, улсын хэмжээнд вакцинжуулалтаар хамгийн сул байгаа, хамаг ажил нь цалгар назгай атлаа төрийн албаа төрлийн алба болгож буй Д.Бауыржан гэгч хэн бэ гэдгээр эхний нийтлэлээ бэлтгэлээ.
А.Тлейханаар “хөтлүүлсэн” залуу буутай танхайрч байв уу
Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан нь авто инженерийн мэргэжилтэй. Улс төрд 12 жилийн өмнө орж иржээ. Англид хэсэг хугацаанд ажиллаж, амьдарч байгаад нутгийн ахын дэмжлэгээр улс төрд оролцож эхэлжээ. Түүнтэй холбоотой нэг ноцтой асуудал яригддаг нь архидан согтуурсан үедээ гудамжинд буу гаргаж танхайрсан уу гэх асуудал. Одоогоос 10 жилийн өмнө буюу Д.Бауыржан улс төрд дөнгөж хөл тавьж байх үед энэ асуудал үүсэж, мэдээлэл нь “news.mn” сайтад нийтлэгдэж байв. Гэсэн ч 2011 оны долдугаар сарын 04-нд танхайрах гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэсэн шүүх хурал болохдоо Д.Бауыржаныг буруугүйд тооцож, Ш.Алтынбек гэх иргэнийг хүнийг гүтгэсэн, худал мэдээлэл өгсөн хэмээн буруутгаж, нэг жилийн ял өгч байж. Хамгийн сонирхолтой нь Д.Бауыржан хэрвээ буу гаргаж танхайраагүй юм бол хэргийн газраас яагаад бууны сумны хонгио олдсон, мөн АК-2465 гол төмөртэй 465 дугаартай буу, АК-ийн хоёр сум, сэлэм зэргийг эзэн болох Д.Бауыржанд яагаад буцаан өгсөн бэ гэдгийг шүүх дүгнэлтдээ тодорхой тусгаагүй байсан юм. Тиймээс л Д.Бауыржан шүүхэд нөлөөлсөн үү, эсвэл Ш.Алтынбек нь түүний буугаар хий буудчихаад гүтгэсэн үү гэдэг нь тодорхой болоогүй дарагдаад өнгөрсөн байгаа юм.
Д.Бауыржан нь 2016-2020 онд аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байхдаа ч хэд, хэдэн асуудалд нэр холбогдож байсныг дараагийн цувралд бид илүү тодорхой хөндөх болно. Түүнийг улс төрд хөтлөн оруулж ирсэн хүн нь УИХ-ын гишүүн асан, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан. Үүнийгээ ч нэгэн ярилцлагын үеэр онцолж хэлсэн байдаг.
Тэрбээр, “Баян-Өлгийхний хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан хүн бол УИХ-ын гишүүн асан А.Тлейхан. Тэр хүний алсын хараа, ухааныг би хүндэлж явдаг. А.Тлейхан гэж хүний нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээр бид гэрэл цахилгаантай амьдарч байна” хэмээн ярилцлага өгч байлаа.
Гэсэн ч сайн ахын дэмжлэгээр албан тушаал ахиж, аймгийнхаа хамгийн гол “гал тогоо”-г /ИТХ-ын дарга/ базаж байсан ч 2020 оны Орон нутгийн сонгуулийн өмнөхөн ярьж байсан 20 мянган ажилгүй иргэнээ Засаг даргаар томилогдоод ажилтай болгох бус 20-30 ах дүү, амраг нөхөр, анд найзыгаа л албан тушаалд амжилттай томилсон юм.
Төрсөн эгчээсээ эхлээд төө зайгүй найзуудаараа хүрээллээ бүрдүүлэв
Өөрөөр хэлбэл, одоогоос зургаа хоногийн өмнө буюу есдүгээр сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн АН-аас мэдээлэл хийж, Засаг дарга Д.Бауыржанд шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдэв. Тус шаардлагад улс төрийн зорилгоор томилгоог гацаасан асуудлаас гадна Төрийн албаны хууль зөрчсөн томилгоог хаана, хаана хийсэн талаар тодорхой баримт гаргаж тавьсан юм. Тухайлбал, орон нутгийн сонгууль явагдаад хэдийнэ жил гаруйн хугацаа өнгөрчихөөд байхад АН ялсан сумдууд болох Цэнгэл, Улаанхус, Буянт, Толбо, Баяннуур, Булган сумдын Засаг дарга нарыг томилоогүй байгаа гэв. Толбо сумын Засаг дарга Н.Еркежаныг хууль зөрчин ажлаас чөлөөлсөн нь түүний хувьд ажлаас чөлөөлөгдөх хамгийн том шалгуур, хуулийн өмнө бүдрэх шалтгаан болов.
Баян-Өлгий аймгийн АН-аас Д.Бауыржанд хүргүүлсэн албан бичигт дурдсан үндэслэлүүд...
...Нөгөөтээгүүр, төрийн албанд хууль зөрчин томилгоо хийж өөрийнхөө ах дүүг албан тушаалд томилсон асуудал хамгийн ноцтой шалтгаан юм. Засаг даргын ажлаа авснаас хойш хийсэн 10 гаруй томилгоо нь Төрийн албаны хуулийг ноцтой зөрчсөн байх аж. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Б.Мухамед нь түүнтэй ах дүүсийн хүүхдүүд. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Х.Бауыржан нь мөн л хамаатных нь хүүхэд. Харин Д.Бауыржаны төрсөн эгч Д.Алтангүл аймгийн номын сангийн эрхлэгчээр дүүгээ Засаг дарга болсны дараа томилогдсон бол Эрүүл мэндийн газрын дарга Н.Сакен түүнтэй үеэл аж. Хөгжимт драмын театрын даргаар томилсон н.Сайгүлек нь Д.Бауыржантай дотны найзын хувиар харьцдаг гэдгийг нутгийнхан нь мэддэг гэлцэх. Үүнээс гадна Төрийн сангийн ахлах мэргэжилтнээр ойрын хүнээ томилсон гэхээр ЗДТГ-ын төсөв санхүүг базах албад, хэлтэст хамгийн ойрын итгэлт хүнээ томилсныг эндээс харж болно. Угтаа татвар төлөгчдийн мөнгө хяналтгүй урсах, төрийн тендер будлиантах эхлэлийг тавилаа хэмээн АН-ын гишүүд шаардлагадаа тусгасан нь үнэний магадлалтай гэдгийг нотлох мэт.
Үүнээс гадна Өлгий сумын тавдугаар сургуулийн захирал, ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, дотоод аудитын газрын дарга, Боловсролын газрын дарга Г.Амантай, тус газрын дэд дарга, Татварын хэлтсийн дарга нь Д.Бауыржаны хууль зөрчсөн томилгооны бай болжээ. Төрийн албан хуульд заасан албан тушаалын томилгоо, дэс дарааллыг ч тэр дур мэдэн өөрчилж Аймгийн Засаг даргын орлогч, Засаг даргын зөвлөх, Боловсролын газрын орлогч дарга гэсэн албан тушаалуудыг ч шинээр бий болгож, татвар төлөгчдийн мөнгөөр ах дүү, ойрын хүрээллээ цалинжуулж байна.
Гэтэл энэ хүнд өнөөдрийг хүртэл төрийн хууль үйлчлэхгүй бөгөөд “намайг хэн хэлж, нохойг хэн саахав” гэсэн муйхар эр зоригоор тэр ажлаа явуулж байна. Харин Монгол Улсын Ерөнхий сайд үүнийг мэдсэн ч мэдээгүй мэт аашлав уу, эсвэл төрийн албыг төрлийн алба болгохыг түүнд зөвшөөрөв үү гэдэг нь сонирхолтой. Казах иргэдийн нийгмийн асуудал орхигдсон, ажилгүйдэл ядуурал чинээндээ тулсан цаг үед намын бодлогыг бус найз нөхдийн томилгоонд л анхаарч буй Д.Бауыржандаа хариуцлага хэзээ тооцох вэ, Ерөнхий сайд аа. Бид дараагийн дугаарт ковид цар тахлыг хэрхэн дотооддоо хяналтгүй алдсан, аймаг орон нутгийн газар усны нэрийг казахаар өгсөн асуудал нь яагаад нам жим болсон, хууль хяналтын байгууллага шалгахаас татгалзсан уу гэдгийг мөн л баримтад тулгуурлан хүргэх болно.
Баян-Өлгийд вант улсаа байгуулсан Д.Бауыржанд хариуцлага тооцох уу, Ерөнхий сайд аа |
2024-11-25 16:29:18
2024-11-25 16:28:54
2024-11-25 16:26:37
2024-11-25 16:26:11
2024-11-25 16:25:52
2024-11-25 16:25:30
2024-11-25 16:25:09
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10