Сонгууль ойртож, намууд дотооддоо бужигнаж байна. Аймаг, сум, дүүргийн намын дарга нарыг дуудаж ээлжит сонгуульд хэрхэн оролцох, хэнийг нэр дэвшүүлэх тухай санал солилцож эхэлжээ.
Эрх баригч МАН-ынхан гэхэд Энэтхэг улсад сонгуулийн яриануудаа хийж буй бололтой. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан намын зарим удирдлага аймгийн Засаг дарга нарын хамт тус улсад уулзалт хийж явна. Засаг дарга нарын хувьд тухайн аймгийнхаа МАН-ын хороог тэргүүлдэг. Тиймээс намуудын хувьд энэ түвшинд сайн ойлголцож, лобби хийх нь тун чухал.
Мөн 2020 оны УИХ-ын сонгуулийг томсгосон мажоритар тогтолцоогоор явуулахаар болсон. Хуулиараа ирэх сард багтаж мандатаа хуваарилах учиртай. Хүн амын тоогоо дагаад Улаанбаатарт олонхи мандатыг олгох ёстой гэсэн байр суурийг зарим нам илэрхийлж байгаа. Харин МАН энэ удаа орон нутагт мандатын тоог нэмэхээр болсон тухай зарим гишүүн нь ярьж эхэлсэн. Энэ нь үнэний ортой гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, аймгийн Засаг дарга нарын Энэтхэг дэх уулзалт харуулж байна. Түүнчлэн Л.Оюун- Эрдэнэ сайд Энэтхэгийн Засгийн газрын дэмжлэгээр баригдаж буй Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотой асуудлаар тус улсыг зорьсон гэх мэдээлэл бий. Гэвч энэ тухай албан ёсны мэдээлэл байхгүй байна. Тэгэхээр Төрийн сайд төрийн ажлаар биш, намын ажлаар тус улсыг зорьсон бололтой.
Т.Сайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
| Л.Оюун-Эрдэнэ сайд Энэтхэг рүү төрийн биш намын ажлаар явсан уу? |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24