Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар цар тахал болон хилийн боомтууд дээр үүссэн нөхцөл байдал, авах хариу арга хэмжээний талаар хэлэлцлээ. Мөн Монгол, Хятадын Ерөнхий сайд нарын цахим уулзалтаас гаргасан үр дүн, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хилийн огтлолцлын цэгийг эцэслэн тогтжээ. Энэ талаар Сангийн сайд нар мэдээлэл өглөө.
-Сангийн сайд Б.Жавхлан: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөний сайд Ли Көчянтай цахим уулзалт хийсэн. Хоёр орны Ерөнхий сайд нарын уулзалтын үр дүнд худалдааны голлох бүтээгдэхүүн болох нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлж, аж ахуйн нэгжүүд нүүрс худалдан авах урт хугацааны гэрээ байгуулахаар тохиролцсон. Гашуунсухайт хилийн боомтод саатсан нүүрсийг яаралтай татан авах тохиролцоонд хүрлээ. Түүнчлэн Тяньжин боомтод саатаад байгаа Монголын 4575 чингэлэг ачааг өвлөөс өмнө шуурхай шийдвэрлэсэн.
Мөн хоёр тал Гашуунсухайт-Ганц мод боомтын төмөр замын хоёр улсын хил огтлолын цэгийг эцэслэн тохирч, холбогдох боомтуудад ногоон гарц нээх ажлыг идэвхжүүлэхээр санал нэгдлээ.
Ерөнхий сайд нарын уулзалтаар яригдсан асуудлуудыг дунд, доод шатанд ажил хэрэг болгож ажиллахаар Засгийн газрын хуралдаанаас Ажлын хэсэг байгуулагдлаа. Ойрын хугацаанд хоёр орны худалдаа болон хил дээр үүссэн асуудлууд дээр үр дүнд гарна гэж харж байна.
Хятадын Ерөнхий сайд уулзалтын үеэр Хятадын нутаг дэвсгэр дээр тээвэр ложистикийн асуудал хүнд байна. Гэсэн хэдий ч Монгол Улсын ачаа тээврийн татан авалтад анхаарал хандуулж, богино хугацаанд шийдвэрлэж ажиллахаа илэрхийлсэн гэлээ.
Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Уулзалтын үр дүнд нүүрсний экспорт хэдий хэмжээгээр нэмэгдэх юм бэ?
-Өнөөдрийн байдлаар Цагаан хаданд 8.2 сая тонн нүүрс бэлэн байгаа. Энэ бол Хятадууд мөнгийг нь төлж, худалдаад авсан нүүрс. Бид мөнгийг нь урьдчлаад авсан ч хилийн наана гаргаж чадахгүй байгаа юм. Тиймээс нэн тэрүүнд худалдан авагч талдаа төлбөрөө төлсөн нүүрсийг нь хүргэхийн төлөө ажиллана. Худалдан авагчаа хохироож болохгүй шүү дээ. Мэдээж энэ жилийн нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй, том цохилт ирнэ. Гэсэн хэдий эхлээд мөнгийг урьдчлаад авсан нүүрсээ хүргэнэ.
Манай талаас нүүрс тээвэрлэлтээ эрчимжүүлэхээр Гашуунсухайтад чингэлэг тээврийн терминалыг байгуулсан. Хоёр тал харилцан тохиролцож тээвэрлэлт хэвийн явах учиртай. Бид чингэлэг тээврийн терминалыг ашиглаж эхлэх хүсэлтээ цаад талдаа хүргүүлсэн. Ерөнхий сайд нарын уулзалтын үр дүнд нааштай шийдвэр гарна байх.
-Хятадын талтай төмөр замын царигийн асуудлыг тохиролцсон гэлээ. Огтлолцлыг ямар байхаар тохиролцсон бэ?
-Хилийн солиболцлын цэгийн асуудлыг олон жил ярьж байгаа бөгөөд эрт шийдчихсэн. Манай улс нарийн цариг оруулж ирнэ. Гашуунсухайт-Ганцмодны боомт дээр нарийн царигаа оруулж ирээд өргөн цариг дээрээ тохируулаад ачаагаа шилжүүлээд явна. Энэ дагуу Хятадын талын төмөр зам манай огтлолцлын цэг дээр ирчихсэн байгаа. Гашуунсухайт-Тавантолгой чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт ирэх 7 сард дуусч, ашиглалтад орно. Энэ төмөр замаа Хятадаас орж ирсэн нарийн царигтай тохируулж, төмөр замаа ашиглана. Монголын талд ачиж буулгах, шилжүүлэх терминал байгуулагдана.
Б.Жавхлан: Нарийн царигийг оруулж ирээд Монголын талд ачиж, буулгах, шилжүүлэх терминал байгуулна |
2024-11-25 16:29:18
2024-11-25 16:28:54
2024-11-25 16:26:37
2024-11-25 16:26:11
2024-11-25 16:25:52
2024-11-25 16:25:30
2024-11-25 16:25:09
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10