Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа. Энэ үеэр УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээлэл өгсөн юм.
Тэрээр “Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн салбарт Монгол-БНХАУ-ын хамтарсан зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөн энэ сарын 15-нд цахимаар болно. Энэхүү зөвлөгөөнөөр Улаанбаатар хотыг тойрсон хурдны зам, баганан тулгуурт автобусны зам, нар салхины эрчим хүчний нөөцийг ашиглан сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэн экспортлох цогцолбор, Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн зам, хийн хоолойн төслүүд болон бусад томоохон төслүүдийг хоёр улсад харилцан ашигтай байдлаар бүтээн байгуулах талаар хэлэлцэнэ.
Бид Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Булган зэрэг экспортын гол боомтуудаар жилд 50-60 сая тонноос доошгүй нүүрс гаргах саналыг БНХАУ-ын талд тавьж байна. Боомтуудын хооронд экспортын хүчин чадалтай нь уялдуулан зохицуулах боломжтой.
Мөн Гашуунсухайт боомт дээр чингэлэг тээврийн терминалыг барилаа. Шивээхүрэн боомтын чингэлэг тээврийн терминалын бүтээн байгуулалтын ажил дуусах шатандаа явж байна. Энэ чингэлэг тээврийн терминалуудыг өмнөх гарц дээр нэмэлтээр барьж байгаа гэдгийг онцолъё.
Бид Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр ажиллаж байна. Байгалийн баялаг хайгуул хийгдээд олборлогдоод экспортод гардаг байсан. Тэгвэл энэхүү шинэчилсэн найруулгаар хайгуул олборлолтын дараагийн шат болох боловсруулалт, борлуулалт, хуваарилалт гэсэн шатуудыг оруулж байна. Энэ гурван үе шатанд анхдагч хуулийн төслүүдийг өргөн барина. Үүний эхнийх нь борлуулалтын үе шатанд Биржийн тухай хуулийг өргөн барихад бэлэн болсон. Өнөөдөр боловсруулалтыг зохицуулах Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төслийн хэлэлцэж, Засгийн газрын гишүүдийн саналыг тусгаад өргөн барина.
Гурав дахь үе шат болох хуваарилалтын зарчмыг Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар зохицуулна. Энэхүү хуулийн төслийг удахгүй өргөн барина. Энэ хуулиуд нь байгалийн баялгийг иргэн бүрд хүргэх зорилготой” гэлээ.
| Г.Ёндон: Жилд 50-60 сая тонн нүүрс гаргах саналыг БНХАУ-д тавина |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24