Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн ирцийн дүн мэдээг эцсийн байдлаар танилцуулж байна.
УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт нийт 18,796 сонгогч бүртгэгдсэнээс 37.04 хувь нь нөхөн сонгууль саналаа өгчээ. Харин 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт бүртгэлтэй 45,151 сонгогчийн 39.61 хувь нь санал хураалтад оролцсон байна.
Нийт 148 хэсгийн хорооноос сонгогчийн ирц бүрдсэн буюу 50%-д хүрсэн 17 хэсэг байгаа аж. Үүний 16 нь Хэнтий аймагт, нэг нь Сонгинохайрхан дүүрэгт байна. Тодруулбал, Хэнтий аймгийн Баянмөнх 18-30, 18-29, Хэрлэн-18-10, Жаргалтхаан 18-62, 18-65, 18-61, 18-63, 18-64, Баян-Овоо 18-33, 18-31, Цэнхэрмандал 18-82, Баян-Адарга 18-24, Баян-Овоо 18-32, 18-34, Дэлгэрхаан 18-58, 18-57, 28 дугаар тойргийн 1 хэсгийн хороо /СХД-ийн 11-р хороо буюу 28-36 хэсэг/. Эдгээр хэсгийн хороодод нэмэлт санал хураалт явуулахгүй гэсэн үг.
Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөр явагдсан нөхөн сонгуульд сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасны дагуу нэмэлт санал хураалт явуулах эсэх асуудлыг аравдугаар сарын 11-ний өдөр Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар шийдвэрлэхээр болов.
| Нөхөн сонгуулийн ирц 40%-д ч хүрсэнгүй |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24