УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт дуусч, урьдчилсан байдлаар дүнгээ гаргасан. Өнөөдөр СЕХ 11.00 цагт мэдээлэл хийж, сонгуулийн дүнг албан ёсоор танилцуулах юм.
18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт МАН-аас нэр дэвшсэн Ц.Идэрбат 15943
28 дугаар тойрог буюу СХД-т МАН-аас нэр дэвшсэн Э.Батшугар 25469 санал авсан урьдчилсан дүн гараад байгаа билээ.
Тиймээс шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөж, ажилдаа орох ёстой. Хуульд СЕХ ажлын 15 хоногийн дотор сонгуулийн дүнг УИХ-д хүргүүлнэ гэж заасан. СЕХ-оос хэзээ сонгуулийн дүнг УИХ-д хүргүүлэх талаар тодруулахад “Манайх өнөөдөр сонгуулийн дүнгийн асуудлаар хуралдаж, сонгуулийн дүнг хэзээ УИХ-д хүргүүлэхээ шийдвэрлэнэ. Ажлын 15 хоногт багтаан сонгуулийн дүнг УИХ-д хүргүүлнэ гэж заасан байдаг ч тэгж удаахгүй. Өнөө, маргаашдаа багтаад сонгуулийн дүнг УИХ-д хүргүүлнэ” гэлээ.
УИХ СЕХ-ны дүнг хүлээн авсны дараах анхны чуулганаар шинэ гишүүд тангараг өргөх хуультай юм. Тиймээс нөхөн сонгуулиар олонхийн санал авч, ялалт байгуулсан хоёр шинэ гишүүн энэ 7 хоногт багтаан тангаргаа өргөх бололтой.
Нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн хоёр нэр дэвшигч ялалт байгуулсан учраас МАН 62 гишүүнтэй хэвээр үлдэж байна.
Шинээр сонгогдсон гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэгтэй танилцана уу.


| Шинэ гишүүд хэзээ тангараг өргөдөг вэ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24