"Оюутолгой" компанийн Засгийн газрын эзэмшиж буй хувьцаанд ногдох зээл болох 2.3 тэрбум ам.долларын 70% буюу 1.6 тэрбум ам.долларыг тэглэх зэрэг саналыг "Рио Тинто" гаргасан байна. Энэ талаар Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өглөө.
Тэрбээр "Өчигдөр “Рио Тинто” группээс дараах дөрвөн заалт бүхий саналыг Монгол Улсын Засгийн газарт тавьсан. Үүнд:
Сүүлийн үед хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулж, “Рио Тинто”-д Засгийн газраас үзүүлж байгаа шахалтыг саармагжуулах зорилготой элдэв жагсаал цуглаан, акц явагдаж байгаа нь илэрхий болоод байна. Хэлэлцээр хийж байгаа Засгийн газраа ямар нэг шалтгаангүйгээр огцор, тар гэж шаарддаг. Жагсаж, цуглаж байгаа хүмүүс нь хилээ хаагаад 200 “Бойнг” онгоц нисгээд аялал жуулчлалаа хөгжүүлж сайхан амьдаръя гэдэг зүйл шаардаж байна. Энэ бол хоёр талаасаа эрчтэй явагдаж байгаа хэлэлцээрийг эрчийг бууруулах гэсэн алхам гэж харж байна” гэлээ.
“Монголын талын эзэмшиж буй хувьд ногдох өрийн 70 хувийг тэглэх саналд та ямар байр суурьтай байна вэ” гэдэг сэтгүүлчийн асуултад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Бид үүнээс илүү саналуудыг хэлэлцээрийн явцад тавьсан. Ялангуяа 10-аад хоногийн өмнө. Дээрх дөрвөн саналыг ажлын хэсгээр хэлэлцэж, Ерөнхий сайдад танилцуулна. Бид өмнө нь тавьсан саналаа ахиад тавина гэдэг байр суурьтай байгаа” гэдэг хариулт өглөө.
| Х.Нямбаатар: 34%-д ногдох өрийн 70%-ийг тэглэхээс ч илүү шаардлагыг бид тавьсан байсан. Өмнөх саналаа ахиад тавина |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24