УИХ Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийг баталлаа. Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгаснаар ирэх онд инфляцыг зургаан хувь дээр нэмэх, хасан хоёр хувийн интервальтай тогтворжуулахаар тусгасан юм. УИХ-ын Г.Занданшатар мөнгөний бодлогын үндсэн чиглэл батлагдсаны дараа Монголбанкны удирдлагуудад Хаан банкны хувьцаа эзэмшлийн асуудлыг хуулийн дагуу явуулж, үнэн худлаа нь мэдэгдэхгүй мэдээллүүдэд цэг тавьж ажиллахыг сануулав.
Тэрээр "Арилжааны томоохон банкны хувьцаа эзэмшлийн асуудал сүүлийн үед анхаарлын төвд байна. Хаан банкны хувьцааг хэрхэн худалдах, худалдан авах асуудлыг Монголбанк ашиг сонирхлын аливаа зөрчилд автахгүйгээр хуулийн дагуу асуудлыг шийдэж, УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгөхийг даалгаж байна. Банкны салбарын тогтвортой байдлыг хангахын тулд томоохон банкуудын талаар худал үнэн нь мэдэгдэхгүй мэдээлэл гарч байгааг эцэслэн шалгаж, шаардлагатай хууль хууль хяналтын байгууллагаар шалгуулж энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх хэрэгтэй. Нэн ялангуяа нэг банкны хувьцаа эзэмшигч нөгөө банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшихийг хуулиар хорьсон. Банкны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр нэг банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн нийт төвлөрлийг 20 хувиас хэтрүүлэхгүй байхаар заасан. Энэ заалтыг тууштай хэрэгжүүлэх ёстой. Энэ дагуу банкны хувьцаа эзэмшигчийн өгч байгаа мэдээлэл үнэн зөв байх ёстой. Худал мэдээлэл гаргаж өгсөн бол Банкны тухай хуулийн дагуу хувьцаа эзэмшлийг хүчингүй болгож, ногдол ашиг хуваарилахгүй байх зохицуулалтыг хэрэгжүүл. Хэрвээ Банкны тухай хуульд заасан зүйл заалтыг чанд мөрдөж ажиллахгүй бол Монголбанкны удирдлагуудад хатуу хариуцлага тооцно. Хууль зөрчиж, ашиг сонирхлын зөрчилд автсан бол өөрсдөө өргөдлөө өгч шалгуулна шүү" гэлээ.
| Г.Занданшатар: Хаан банкны асуудал дээр хууль зөрчвөл Монголбанкны удирдлагуудад хариуцлага тооцно |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24