Онцгой байдлын ерөнхий газраас Азийн Хөгжлийн Банктай хамтран Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийг хэрэгжүүлж байна.
Төслийг амжилттай хэрэгжүүлэх, үндэсний болон орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх зорилгоор төслийн хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмжийн худалдан авалтыг хийж, өнөөдөр ОБЕГ-т хүлээлгэн өглөө.
Төслийн дунд хугацааны явцын үнэлгээг зохион байгуулж, үр дүнд суурилан төслийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг нарийвчлан тодорхойлж, Азийн хөгжлийн банк, ОБЕГ-ын хооронд байгуулах санамж бичгийн төслийг боловсрууллаа.
Мөн төслийн зорилтот орон нутаг болох Улаанбаатар хот, Орхон, Дорнод, Өмнөговь, Ховд, Увс, Завхан, Архангай, Дархан-Уул, Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Баян-Өлгий аймгуудад илүүтэй хүрч ажиллах зорилгоор 5 бүсийн төвд төслийн бүсийн төвийн зохицуулагчийг томилон ажиллуулж байна.
Тус төсөл нь Монгол Улсын хэмжээнд гамшгийн эрсдэлийг үнэлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөлт, гамшгийн эрсдэлийн санхүүжилт, даатгалын хууль эрх зүйн орчин, бодлого, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, чадавхжуулах зорилготой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
| Төслийн хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24