Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй албаныхан өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн цаг үеийн асуудалтай холбогдуулан 21 аймгийн Засаг дарга нартай цахимаар хуралдав.
Коронавирусийн шинэ мутациас урьдчилсан сэргийлэх, хариу арга хэмжээний талаар, вакцинжуулалтын явц, боомтуудын хяналт шалгалтын бэлэн байдал болон малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, мах бэлтгэх, нөөц бүрдүүлэлтийн талаар аймгийн Засаг дарга нарт зарим үүрэг даалгаврыг өглөө.
Хилийн боомтуудтай Сэлэнгэ, Баян-Өлгий, Ховд аймгуудын товч мэдээллийг сонссоны дараа Шадар сайд хил орчмын хяналт, шалгалт, хариуцлагыг өндөржүүлэх, вакцинжуулалтыг идэвхжүүлэхэд анхаарах шаардлагатайг онцолж хэллээ. Мөн өрх, баг, сум, аймгийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдал, эм, эмнэлгийн хэрэгслийн татан авалтууд, нөөц бүрдүүлэлт, хүн хүчээ зөв тооцоолоход нарийвчилсан зохион байгуулалтуудыг хийх үүрэг өгсөн юм.
Цахим хуралдааны үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан товч мэдээлэл хийж, Засгийн газрын хуралдаанаас “Өвлийн идэш” арга хэмжээг энэ сарын 20 хүртэл зохион байгуулахад зориулан гарал үүсэл нь баталгаатай эрүүл махыг тогтоосон хуваарийн дагуу өргөтгөсөн худалдаа болон хүнсний зах, худалдааны төвүүдэд нийлүүлэхэд аймгийн удирдлагууд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Мөн өвөлжилт, хаваржилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, малын гоц халдвар өвчин гарсан бүс нутгуудад вакцинжуулалтыг эрчимжүүлэх, отор нүүдэл, шилжилт хөдөлгөөн хийхгүй байх чиглэлд аймаг орон нутгийн удирдлагууд анхаарч ажиллахыг санууллаа.

| 21 АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24