МАН-ын 30 дахь Их хурал Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн илтгэлээр үргэлжиллээ. Их хуралд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс хүрэлцэн ирсэн 1245 төлөөлөгч оролцож байна. Хуралдааны эхэнд МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцуулсан юм.
Дараа нь Хяналтын ерөнхий хорооны тайлан, мэдээллийг сонссоноор МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Шинэ зуун дэвшилтэт бодлого” сэдвийн хүрээнд дөрвөн жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлаа тайлагнав.
Ерөнхий нарийн бичгийн дарга энэ дөрвөн жил улс төрийн өрнүүн үйл явдал арвин, намын дотоодод өөрчлөлт, шинэчлэл оргилсон, өмнөө тавьсан зорилгоо бүрэн биелүүлсэн цаг хугацаа байлаа хэмээн онцлоод “Өмнөх ээлжит Их хурлаас өгсөн үүрэг даалгаврыг амжилттай сайн биелүүлсний зэрэгцээ цаг үеийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн олон төрлийн ажлыг хамтын хүчээр хийж гүйцэтгэлээ. Бид сонгогчдынхоо итгэлийг үүрэг хариуцлага гэж үзэж амласан мөрийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэхээр зүтгэж байна.
Сонгуульд дараалан ялалт байгуулсан улс төрийн хүчний хувьд бид улс орноо хөгжүүлэх үйлсийг эрхэм болгож, өнөө болон ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан амьдралын төлөө нэгэн сэтгэлээр ажиллах болно” гэлээ. Түүнчлэн тэрбээр МАН-ын үнэт зүйл, үзэл баримтлалыг дэмжиж, гишүүнээр элсэх иргэдийн тоо өсч байгааг тодотгов. МАН-ын цахим бүртгэлд бүртгэгдсэн гишүүдийн тоо 278.716 хүрчээ. Үүнээс 54.7 хувь нь эмэгтэй, 45.3 хувь нь эрэгтэй, 76.1 хувь залуу болон дунд насны, 23.9 хувь нь ахмад гишүүд байгаа аж.
.jpg)
| МАН-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН ИЛТГЭЛЭЭ ТАНИЛЦУУЛЛАА |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24