Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.12.21) ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица-г хүлээн авч уулзаж, Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, болзошгүй эрсдэл, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар коронавируст халдварын цар тахлын үр нөлөөг бууруулах, үндэсний хариу арга хэмжээ, бэлэн байдлыг бэхжүүлэхэд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зүгээс мөнгөн болон мэргэжил арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлж байгаад талархал илэрхийлээд цар тахлын шинэ мутац болох Омикрон хувилбар эрчимтэй тархаж байгаа нь олон улсын санааг зовоож байна гэв.
ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлээд Омикрон хувилбарын хүчтэй давлагаанд өртөхгүй байхын тулд хил дээрх хяналтыг сайжруулах, Омикроны халдвартай орнуудаас ирж буй зорчигчдод 4 хоногийн дотор 3-4 удаа шинжилгээ хийх нь зүйтэй гэж бодож байна. Мөн гурав дахь тун вакцины ажлыг үргэлжлүүлэн хийх нь энэ халдвараас сэргийлэхэд илүү үр дүнтэй байна гэв.
Талууд Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын ээлжит уулзалтын зохион байгуулалт, оролцооны талаар санал солилцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
| Омикрон хувилбарын хүчтэй давлагаанд өртөхгүйн тулд хилийн хяналтаа сайжруулахыг зөвлөв |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24