Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын Монгол, Беларусийн хэсгийн дарга нар 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр цахим уулзалт хийв.
Уулзалтад хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Беларусийн хэсгийн дарга, Аж үйлдвэрийн сайд П.А.Пархомчик нар оролцож, хоёр улсаас харилцан суугаа элчин сайд нар байлцав.

Уулзалтаар сайд нар хоёр улсын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын хүрээнд авч хэрэгжүүлж буй хамтарсан үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц байдлын талаар санал солилцсоны зэрэгцээ ээлжит 6 дугаар хуралдааны зохион байгуулалтын талаар ярилцав. Ээлжит хуралдаан 2021 онд Минск хотноо болох байсан боловч цар тахлын нөхцөл байдлын улмаас хойшлуулсан ба Ковид-19 вирусын шинэ хувилбарын дэгдэлттэй холбоотойгоор 2022 оны 1 дүгээр улиралд багтаан цахим хэлбэрээр хийх нь зүйтэй гэсэн байр суурин дээр нэгдэв.

Монгол, Беларусийн худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байгаа ба ялангуяа хүнс, хөнгөн үйлдвэр, хөдөө аж ахуй, зам тээврийн чиглэлээр хэд хэдэн томоохон төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2019 онд байгуулсан Засгийн газар хоорондын 50 сая еврогийн Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хөдөө аж ахуйн машин техник, трактор нийлүүлэх, сүү боловсруулах үйлдвэр, сүүний үнээний ферм байгуулах, ОБЕГ-т гал унтраах машин, тоног төхөөрөмж нийлүүлэх, “МАЗ” үйлдвэрийн зам засвар, арчилгаа цэвэрлэгээний 42 машиныг нийлүүлэх, Улаанбаатар хотын нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатыг шинэчлэх зэрэг төслүүдийг хэрэгжүүлэх болон хэрэгжилтийн шатанд байна.
Эх сурвалж: ЗТХЯ
| Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын дарга нарын цахим уулзалт болов |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24