Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Б.Баттөмөр, Х.Булгантуяа нарын гурван гишүүн 2021.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл –ийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн танилцуулгыг төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан танилцууллаа. Танилцуулгадаа хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар нутгийн захиргааны байгууллагын ус хангамж, ариутгах татуургын талаарх зохицуулалт тодорхой болж, хуулийн хэрэгжилт хангагдахыг онцлов. Мөн ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ашиглалтыг сайжруулан, хүн амыг стандартын шаардлага хангасан баталгаат унд, ахуйн усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, ариун цэврийн байгууламжаар хангах нөхцөлийг дээшлүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх, цэвэр ус савлаж үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулж, хүн амыг стандартын шаардлага хангасан ундны усаар хангах нэгдсэн зохицуулалттай болох, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын болон үйлдвэрийн хэрэглээнээс гарсан, олон нийтэд халдварт өвчин тараах аюултай, хаягдал бохир усыг төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэхээс өмнөх урьдчилан цэвэрлэх байгууламжийг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагад хариуцуулдаг болохыг тэмдэглэв.
Ингээд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл –ийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулав. Гишүүдийн олонх дэмжсэнээр Байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
| Цэвэр ус савлаж үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24