Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Хөөт-Бичигт, Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замын төслийн талаар танилцууллаа. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар зам, тээврийн салбартай холбоотой хоёр гол асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт, 2013 онд Монгол Улсын Засгийн газраас гаргасан 28 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэхээр боллоо. Монгол Улсад хэрэгжих төмөр замын бүтээн байгуулалт, төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичигт заасан 1-2 дугаар үе шатны үйл явцыг гүйцэтгэх ажлыг "Монголын төмөр зам" ТӨХК-д олгосон тогтоол юм. Өнөөдрийн хурлаар тус тогтоолын биелэлтийг ярилцаад 2020-2024 онд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссаны дагуу баруун, зүүн босоо чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэйгөөр “Монголын төмөр зам” ТӨХК-д үргэлжлүүлэн олгохоор болж байна. Баруун, босоо чиглэлийн төмөр зам нь Арцсууриас Нарийнсухайт, Шивээхүрэн чиглэлийн 1255 км орчим төмөр зам, зүүн босоо чиглэлийн Чойбалсангаас Хөөт, Хөөтөөс-Бичигт чиглэлийн 420 км орчим зам баригдахаар төлөвлөсөн. Тиймээс "Монголын төмөр зам" ТӨХК Монголын болон гаднын хөрөнгө оруулагч, баруун зүүн чиглэлд байгаа уул уурхайн компаниудтай хамтран төсөл хэрэгжүүлэхээр болсон. Үүний үр дүнд Монгол Улсад нийт 4700 км орчим урт төмөр замын сүлжээ бий болно. Үүнд шинээр нэмэгдэх нь 2725 км юм. Эдгээрээс гадна 2022 оны эхний хагаст багтаж Тавантолгой Гашуунсухайт, Зүүнбаян чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулж, тээвэрлэлт хийнэ.
Хоёрдугаарт, Шинэ сэргэлтийн бодлогын бичиг баримтад орсон Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны замын төсөлд олон улсын тендер зарлахаар боллоо. Өмнөх гүйцэтгэл хангалтгүй байсны улмаас цуцалсан туршлага бий. Тиймээс 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр хурдны авто замын бүтээн байгуулалтад олон улсын нээлттэй тендер зарлах нь зүйтэй гэж үзсэн. Төрийн худалдан авах ажиллагааны газар тендерийн бичиг баримтыг боловсруулж, ойрын хугацаанд зарлана.
Мөн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замын, Зүүнбаян өртөөнөөс 129 дүгээр километр хүртэлх хиймэл байгууламж болон дээд, доод бүтцийг ашиглалтад оруулах бэлтгэл ажлын хүрээнд урьдчилсан дүгнэлт гаргасан. Төмөр замын барилгын ажил нь холбогдох хууль, тогтоомж болон дүрэм журамд нийцсэн “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийг Засгийн газрын тогтоолоор байгуулж, “Эрдэнэс Тавантолгой” ХК 66 хувийг, “Монголын төмөр зам” ТӨХК 34 хувийг эзэмшдэг. Иймд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтэц эзэмших эрхийг цаашид тус компанид үе шаттайгаар шилжүүлнэ” хэмээн хэллээ.
Засгийн газрын хуралдаанаас Төмөр замын төслийг концессоор хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан, хэлэлцүүлэхийг Сангийн сайд, Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарт даалгав.
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРТАЙ ХОЛБООТОЙ ХОЁР АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ |
2024-11-25 16:29:18
2024-11-25 16:28:54
2024-11-25 16:26:37
2024-11-25 16:26:11
2024-11-25 16:25:52
2024-11-25 16:25:30
2024-11-25 16:25:09
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10