Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд У.Нямхүү энэ сарын 22-ны өдөр Франц Улс дахь дипломат корпусын ахлагч, Гэгээн Ширээт Улсын Элчин сайд бөгөөд Хамба ноён Селестино Миглиортой танилцах уулзалт хийв.
Ноён С.Миглиор 1990-ээд оны үед Ватиканд алба хашиж байхад нь Монгол Улсаас хоёр багш эрдэмтэн зочилж, түүхэн баримт бичгүүдийг судалж байсныг эргэн дурсаж, Франц Улсад эх орноо төлөөлөн ажиллах нэр хүндтэй албанд Элчин сайд У.Нямхүүд өндөр амжилт хүслээ.
Элчин сайд У.Нямхүү Элчин сайд, хамба С.Миглиорт цаг зав гарган хүлээн авч буйд талархал илэрхийлээд Ватиканы архиваас хуулбарлан авсан түүхэн захидлууд эдүгээ ГХЯ-ны архивын музей болон Хархорин хотын музейд хадгалагдаж буйг дурдав.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, Монгол Улс НҮБ-д элссэн 60 жилийн ойгоо 2021 онд тэмдэглэсэн талаар мэдээлэл өглөө.
Эх сурвалж: Парис дахь Монгол Улсын Элчин сайдын яам
| Элчин сайд У.Нямхүү Хамба ноён С.Миглиортой танилцах уулзалт хийв |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24