Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Шинжлэх ухаан, боловсрол, соёлын хорооны нэгдүгээр орлогч дарга И.М-С.Умаханов тэргүүтэй Холбооны Зөвлөл дэх Орос-Монголын парламентын бүлгийн гишүүн сенаторуудыг 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Элчин сайдын яаманд хүлээн авч уулзан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлуудаар санал солилцов.
Уулзалтад ОХУ-ын Холбооны Зөвлөл дэх БН Дагестан Улсын сенатор И.М-С.Умаханов, Өвөрбайгалийн хязгаарын сенатор Б.Б.Жамсуев, С.П.Михайлов, БН Буриад Улсын сенатор В.В.Наговицын, БН Тува Улсын сенатор Д.И.Оюн, Эрхүү мужийн сенатор А.В. Чернышев нар хүрэлцэн ирсэн бөгөөд ОХУ-ын Холбооны Хурлын дээд танхимын сенаторууд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яаманд биечлэн зочилж байгаа нь Монгол, Оросын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн хөгжилд ОХУ-ын Парламентийн зүгээс өндөр ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл хэмээн үзэж байгаагаа Элчин сайд Ө.Энхтүвшин онцолж, талархал илэрхийлэв.

Өнгөрсөн 2021 онд, Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг талууд өргөн хүрээнд тэмдэглэж, харилцаа, хамтын ажиллагаагаа урагшлуулах олон арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд ялангуяа, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин болон ОХУ-ын Парламентын дээд, доод танхимын удирдлагуудтай хийсэн уулзалтууд ихээхэн үр дүнтэй болсныг Элчин сайд цааш нь тэмдэглээд, төрийн тэргүүн нарын харилцан тохиролцсон асуудлуудыг ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэд ОХУ-ын Холбооны Зөвлөлийн сенаторуудтай ойр дотно хамтран ажиллах нь өндөр ач холбогдолтой болохыг онцлов.
Холбооны Хурлын дээд танхимын сенаторуудын зүгээс Монгол, Оросын парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, энэ зорилгоор парламент хоорондын хамтарсан комисс байгуулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад бүх талын дэмжлэг үзүүлж, ОХУ-ын бүс нутгууд, Монгол Улсын аймгууд хооронд бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өөрсдийн зүгээс дэмжлэг үзүүлэхээ нотоллоо.
Талууд ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих байгалийн хийн хоолойн төслийг хэрэгжүүлэх, монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийг үргэлжлүүлэх, монголын махыг Оросын зах зээлд экспортлоход дэмжлэг үзүүлэх, боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлаар санал солилцож, цаашид тогтмол холбоотой ажиллах, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэхэд бүтээлчээр хамтран ажиллахаар санал нэгдсэн байна.
| ЭЛЧИН САЙД Ө.ЭНХТҮВШИН ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛИЙН СЕНАТОРУУДТАЙ УУЛЗАВ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24