Ням, 2024-05-05
Тэтгэврийн нэмэгдлийг дагуулан үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг уриалав

​Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн (2022.01.31)  үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Дээрх хуулиудыг баталснаар бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500.0 мянган төгрөгт, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 400.0 мянган төгрөгт хүргэж байгаа бөгөөд энэ хууль 2022 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс буюу маргаашаас хүчин төгөлдөр  болж үйлчлэх юм байна.

Энэхүү шийдвэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар нэг зүгт харсан нэгдмэл бодлоготой, нийтлэг эрмэлзлийн үр дүнд биеллээ олж байгааг Г.Занданшатар дарга онцлон тэмдэглэсэн.

Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс үнийн өсөлтийг хязгаарлах, нэн ялангуяа өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүний үнийг өсгөхгүй байхад бодлогын шийдвэр гаргаж ажиллах талаар санал гаргасан. Үүнийг

Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгосны зэрэгцээ тэтгэвэр, тэтгэмжийн энэхүү нэмэгдлийг дагуулан бараа, бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх уриалгыг хувийн хэвшлийнхэн, үндэсний үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдэд дэвшүүлэв.

Ийнхүү Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганыг хааж, үг хэлснээр Улсын Их Хурын 2022 оны ээлжит бус чуулган өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Тэтгэврийн нэмэгдлийг дагуулан үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг уриалав
2022-02-01 09:34:12
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ