Монгол Улсын Ерөнхийлөгч монгол түмний бахархалт өв соёл, үеэс үед уламжлагдан ирсэн аман билгийн эх ундарга болсон туульсаа дээдлэн, дэлгэрүүлэх зорилгоор 2019 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 13 дугаар зарлиг гаргасан юм.
Билгийн тооллын XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн сар шинийн баярт зориулсан баатарлаг тууль хайлах ёслол Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөөнд боллоо. Монгол Улсын Ардын багш, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга С.Дулам тууль хайлах зан үйл болон “Наран хөвгүүн хаан” туулийн талаар товч танилцуулав.
Баян-Алтайн удмын дөрөв дэх үеийн туульч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Э.Баатаржав, Жилхэрийн удмын ес дэх туульч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн А.Балдандорж нар “Алтайн магтаал”, “Наран хөвгүүн хаан” тууль хайллаа.
Монгол баатарлаг туулийг хайлахын өмнө Алтай, Хангайг хайлж магтдаг учиртай. “Наран хөвгүүн хаан” туулийг зуд турхан, ган гачиг, дайн дажингүй, өнө тарган, энх амгалан байх, хүн, мал өсөж үржих, айл өрхөд үрийн заяа хайрлахыг ерөөж хайлдаг юм.
Тууль хайлах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцлоо.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Хэвлэлийн алба
| Энх амгалан байх, хүн, мал өсөж үржихийг ерөөж, тууль хайлжээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24