УУХҮ-ийн сайд Г.Ёндон ХБНГУ-ын Элчин сайд Ёорн Розенберг болон Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Даниел Пассон нартай уулзаж, хоёр орны уул уурхайн салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд сайд Г.Ёндон Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрээр Монгол Улс хилээ бүрэн нээж, вакцины бүрэн тунд хамрагдсан хөрөнгө оруулагчид, жуулчдад нээлттэй болсныг тэмдэглээд, Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын талаар товч мэдээлэл өглөө. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох, холбогдох хуулийн төслүүдийг батлуулахаар, тухайлбал Хүнд үйлдвэрийн тухай, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслүүдийг салбар яамны зүгээс боловсруулаад байгаа, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан талаар дурдсан.
Мөн Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ээс Монгол Улсын уул уурхайн төслүүдийг чадавхжуулах, хуулийн төслүүдийг боловсруулах, зөвлөмж өгөх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлээд, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхтэй холбогдуулан дагалдах дүрэм журмыг боловсруулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахыг хүслээ.
Сайдын хүсэлтийн хариуд Элчин сайд Ёорн Розенберг эдгээр 3 чухал хуулийн төслийн талаар мэдээлэл өгсөнд талархал илэрхийлээд хоёр орны уул уурхайн салбарын хамтын ажиллагааг улам идэвхжүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.
Эх сурвалж: УУХҮЯ
| ХБНГУ-ын Элчин сайд Ёорн Розенберг, Германы ОУХАН-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Даниел Пассон нартай уулзав |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24