Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр төрийн алтан аргамжийг бэхэлж гадаад харилцааг удирдан чиглүүлсэн, гадаад бодлогын нэгдмэл байдал, залгамж чанарыг хадгалж улс орны тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогын үндэс суурийг тавилцсан, эх орны язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, эрх чөлөөг сахин хамгаалах үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж хувь нэмэр оруулсан гадаад харилцааны үе үеийн сайд нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.

Монгол төрийн нэрт зүтгэлтэн, мэргэжлийн анхны дипломатчдын нэг, Гадаад явдлын яамны урт хугацааны сайд агсан М.Дүгэрсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойн өдөр болсон энэ уулзалтад хүрэлцэн ирсэн Монгол Улсын Гадаад харилцааны 23, 24 дэх сайд Ц.Гомбосүрэн, 25 дахь сайд М.Энхсайхан, 27 дахь сайд Р.Амаржаргал, 30 болон 37 дахь сайд Ц.Мөнх-Оргил, 31 дэх сайд Н.Энхболд, 33 дахь сайд С.Батболд, 34 дэх сайд Г.Занданшатар, 39 дэх сайд Н.Энхтайван нар манай гадаад харилцаа тогтвортой урагшилан тэнцвэртэй хөгжиж байгааг тэмдэглээд Монгол Улсын гадаад улс төрийн орчинд гарч байгаа өөрчлөлт, хоёр хөрш, гуравдагч хөршийн бодлого, олон улсын улс төрийн харилцааны чиг хандлага, ГХЯ-ны боловсон хүчний мэргэжлийн бэлтгэл, орон судалгааны бааз суурь, нөөц бололцооны талаар дэлгэрэнгүй ярилцаж санал солилцов.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эдгээр эрхэмд талархал дэвшүүлж зөвшил санал, зөвлөгөө санамжийг нь ажил үйлстээ анхаарч хэрэгжүүлэхээ илэрхийллээ.
| Гадаад харилцааны үе үеийн сайд нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24