Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ нь АНУ-ын Азийн хүрээлэнтэй хамтран Mongolian - U.S. National Civic Engagement Program (MUNCEP) хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсноо дуулгахад таатай байна.
Монгол Улс, АНУ-ын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах ирээдүйн манлайлагчдыг төрүүлэх зорилго бүхий Хөтөлбөрийн агуулгын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.usasiainstitute.org/mongolian-us-national... холбоосоор орж үзнэ үү.
Цаг хугацааны дараалал:
3 дугаар сарын 10: MUNCEP 2022 хөтөлбөрт оролцох хүсэлтэй иргэдийн өргөдлийг хүлээн авч дуусна.
3 дугаар сарын 21: MUNCEP 2022 хөтөлбөрт оролцохоор шалгарсан иргэдийг зарлана.
3 дугаар сарын 20 – 5 дугаар сар: АНУ-ын Азийн хүрээлэн оролцогчдыг дадлага хийх байгууллагад хуваарилж, дадлагын удирдагчтай холбож өгнө.
6 дугаар сарын 6-10: Хөтөлбөрийн танилцуулга арга хэмжээ болно.
6 дугаар сарын 13 – 7 дугаар сарын 29: Хүлээн авагч байгууллагад дадлага хийнэ.
8 дугаар сарын 1-5: Дадлага хийсэн байгууллага, АНУ-ын Азийн хүрээлэн, ЭСЯ-ны төлөөлөлтэй уулзаж, дадлагын үр дүнг тайлагнана. Монгол Улс, АНУ-ын харилцааны талаар ЭСЯ-ны дипломат ажилтнууд мэдээлэл өгнө.
Хөтөлбөрт оролцогчдод тавигдах шаардлага:
- 18-25 настай
- Бакалаврын эсхүл магистрын шатны сургалтад сурч буй, эсхүл сургуулиа төгсөөд удаагүй байгаа
- АНУ-д байнга оршин суугч (ногоон карттай) Монгол Улсын иргэн эсхүл АНУ-ын иргэншилтэй байх
- Манлайлах ур чадвартай, харилцааны өндөр чадвартай
- Нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмэр оруулсан туршлагатай
- Англи хэлний өндөр мэдлэгтэй (бичгийн болон аман)
- Эцэг, эх нь Монгол Улсын иргэн байх
Бүрдүүлэх материал:
Хөтөлбөрт оролцогчид 2022 оны 3 дугаар сарын 10-ны дотор дараах баримт бичгийг /англи хэлээр/ бүрдүүлж usasiainstitute@hotmail.com цахим хаягаар илгээнэ үү. Хөтөлбөрийн талаарх аливаа асуултад АНУ-ын Азийн хүрээлэнгийн 757-373-8398 утсаар холбогдон хариулт авах боломжтой.
- Товч намтар, зурагтай (resume with photo)
- Хөтөлбөрт оролцох зорилго ба үр нөлөөг тодорхойлсон нэг нүүр зохион бичлэг. Яагаад хөтөлбөрт оролцохыг хүсч буй болон хөтөлбөрт оролцох нь Таны ирээдүйд хэрхэн нөлөөлөх талаар зохион бичлэгтээ тусгасан байна.
- Сүүлийн улирлын сурлагын дүнгийн хуулга
- АНУ-д байнгын оршин суугч эсхүл тус улсын иргэншилтэй болохыг нотолсон баримт бичгийн хуулбар
- Монгол гаралтайг нотолсон баримт бичгийн хуулбар. Тухайлбал, эцэг эхийн Монгол Улсын иргэний баримт бичгийн хуулбар байж болно.
- Тодорхойлох захидал
Хөтөлбөрт оролцохтой холбогдох бүхий л зардлыг оролцогч өөрөө хариуцна.

Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ
| Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ АНУ-ын Азийн хүрээлэнтэй хамтран MUNCEP хөтөлбөрийг хэрэгжүүлнэ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24