Хөгжлийн банкнаас зээл авсан болон зээл олгосон эрх бүхий албан тушаалтнуудыг цагдан хорих саналыг прокурорын байгууллагаас шүүхэд хүргүүлээд байгаа.
Тухайлбал нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Ц.Ууганбаярыг "Нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан" гэмт хэрэгт яллагдагчаар татсан. Улмаар түүнийг өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд ирүүлснийг хүлээн авч, өнөөдөр хянан хэлэлцэв.
Шүүх хэрэгт цугларсан баримтуудыг судалж үзээд прокурорын санал үндэслэлтэй байх тул яллагдагч Ц.Ууганбаярт өнөөдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эргэн сануулахад "Төрийн орон сууцны корпорац", "Нью Яармаг хаусинг прожект" компани хамтран 142 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас 2015 онд авчээ. “Шинэ Яармаг” орон сууцны хороолол барихаар авсан уг зээлээс 59 тэрбум төгрөгийг эргүүлэн төлж, одоо 117 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгааг Хөгжлийн банкнаас мэдээлсэн.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн Хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
| Хөгжлийн банкны зээлдэгч "Нью яармаг хаусинг прожект" ХХК-ийн захирал Ц.Ууганбаярыг цагдан хорив |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24