Украин улсад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Гадаад харилцааны яамнаас дараах мэдээллийг өглөө.
Уг мэдээлэлд "Өнөөдрийн байдлаар Украин Улсад 22 Монгол иргэн байнга оршин сууж байгаа бол 68 Монгол оюутан тус улсын их, дээд сургуульд суралцаж байна.
Украин улсад суралцаж байгаа монгол оюутнуудын 35 нь түр хугацаагаар нутаг буцах шийдвэр гаргаж, эх орондоо ирсэн буюу ирж яваа бол байнга оршин суугаа Монгол иргэдээс эх орондоо буцах шийдвэр гаргасан иргэн байхгүй.
Гадаад харилцааны яамны зүгээс Монгол Улсаас Польш Улсад суугаа ЭСЯ болон Украин дахь Өргөмжит консулаараа дамжуулан Украин Улсад оршин суугаа монгол иргэд болон суралцаж байгаа оюутнуудтайгаа тогтмол холбоотой байж, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг өгч байна.
Украин Улсад оршин суугаа Монгол иргэд хэрвээ Элчин сайдын яамандаа бүртгүүлээгүй бол tuvshin@ambasadamongolii.pl цахим шуудангаар бүртгүүлэх шаардлагатай бөгөөд туслалцаа, зөвлөгөө хэрэгтэй болсон тохиолдолд ЭСЯ-ны +48 538 286 500 дугаарын шуурхай утсаар холбогдох боломжтой.
Мөн түүнчлэн, Украин Улс руу зорчихоор төлөвлөж буй иргэддээ нөхцөл байдлыг харгалзан үзэхийг зөвлөж байна" гэжээ.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам
| ГХЯ: Украин улсад суралцаж байгаа Монгол оюутнуудын 35 нь түр хугацаагаар нутаг буцах шийдвэр гаргасан |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24