Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатад цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр ирүүлжээ.
Уг саналыг хянан хэлэлцэх явцад яллагдагчийн өмгөөлөгч шүүгчээс татгалзсан тул Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэл хугацаагаар шүүх хурлыг хойшлуулсан. Улмаар шүүх хуралдааныг 2022 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр дахин явуулахад яллагдагчийн өмгөөлөгч шүүгч болон прокуророос татгалзах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг дахин хойшлуулаад байв.
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн шийдвэрээр энэ сарын 22-ны өдөр шүүх хуралдааныг гурав дахь удаагаа зохион байгуулахад яллагдагчийн өмгөөлөгч дахин шүүгчээс татгалзаж, шүүх хуралдааныг хойшлуулжээ.
Нэмэлт: Яллагдагч Н.Мөнхбатыг гэмт хэрэг үйлдэж болзошгүй үндэслэлээр 2022 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
| Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг нэг сарын хугацаанд цагдан хорилоо |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24