Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Монгол, Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн Оросын талын эрдэм шинжилгээний удирдагч, академич В.В.Рожнов, экспедицийн Оросын талын дарга С.Н.Бажа, орлогч дарга Н.И.Дорофеюк, А.Д.Гунин, тэргүүлэх программист А.В.Андреев нарыг “Алтан гадас” одонгоор шагнажээ. Шагналыг Элчин сайдын яамны төв байрны хүндэтгэлийн танхимд энэ сарын 22-нд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин гардуулав. Тус экспидец 53 жилийн турш тогтвортой, тасралтгүй ажиллаж, энэ хугацаанд Монгол орны амьтан, ургамлын аймгийн зүйлийн бүрэлдэхүүнийг нарийвчлан тогтоож, биологийн олон янз байдал, байгалийн нөхцөлийн өвөрмөц онцлог, зүй тогтлыг илрүүлсэн. Мөн эрдэм судлалын олон зуун боть эрдмийн бүтээлийг, тухайлбал
Экспедицийн хээрийн судалгааны ажлын дүнд тулгуурлан хоёр орны 107 эрдэмтэн докторын, 45 эрдэмтэн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан байна. Монгол орны байгаль орчныг хамгаалах, судлах, экологийн аюулгүй байдлыг хангахад олон жилийн турш нөр их хөдөлмөрлөж, олон арван эрдэм шинжилгээ, танин мэдэхүйн бүтээл туурвиж ирсэнд нь Элчин сайд Ө.Энхтүвшин талархал илэрхийлэв гэж ГХЯ-наас мэдээлэв.
| Элчин сайд Ө.Энхтүвшин орос эрдэмтдэд “Алтан гадас” одон гардуулав |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24