Украин улсаас монгол иргэдээ татан авахаар Монгол Улсын Гадаад харилцааны яам хэрхэн ажиллаж буй талаар сайд Б.Батцэцэг цахим хуудсаараа дамжуулан танилцууллаа.
Тэрбээр "Украин Улсад үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас 41 оюутан дайнаас өмнө эх орондоо ирсэн. Зарим оюутны хувьд сургуулиуд нь зөвшөөрөөгүйн улмаас ялангуяа төгсөх болон бэлтгэл ангийн оюутнууд голдуу явж чадаагүй үлдсэн байсан.
Дайны бүс нутагт хамгийн хүнд байгаа газар бол Харьков бөгөөд одоогоор тус хотод нийт 18 оюутан үлдсэн. Мөн Кировоградад хоёр оюутан байна. Оюутнууд маань нөхцөл байдлыг ажиглаж, хотоос гарах боломжийг хүлээж байна.
Манай Польшид байгаа Элчин сайдын яамнаас оюутнуудтай байнга холбоотой байж, эрсдэлээс хамгаалах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой зөвлөмжүүдийг өгч байгаа бөгөөд хэд хэдэн сувгаар хотоос гарах зааврыг өгөөд ажиллаж байна.
Хил дээр ирсэн тохиолдолд аль ч улсын хилээр нэвтрүүлж авах бэлтгэлийг бүрэн хангаад байна.
Украины Львов хотоос Польшийн Хребенне боомтоор нэвтэрч ирсэн дөрвөн иргэний гурав нь өнөөдөр Франкфурт -Улаанбаатар чиглэлийн нислэгээр эх орондоо ирээд байна. Бидний нэн тэргүүн зорилго тус улсад байгаа оюутнуудаа ямар нэг эрсдэлгүй хурдан шуурхай татаж авах явдал юм. Үүний тулд бид холбогдох бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна" гэжээ.
| Б.Батцэцэг: Украины Львовоос Польшийн Хребенне боомтоор нэвтэрсэн дөрвөн иргэний гурав нь эх орондоо ирсэн |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24