УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албанаас санаачлан “Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах шаардлага” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг яг одоо үргэлжилж байна.
Бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ олон улсын цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр Ардчилсан нам аливаа дайнч үйл ажиллагааг дэмжихгүй, эрх баригчид Украины асуудлаар Монгол Улсын байр суурийг тодорхой болгон нийтэд мэдээлэх ёстой гэв. Түүнчлэн дайны улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирсон энгийн иргэд, хүүхэд эмэгтэйчүүд, эх орноосоо дүрвэгсдэд зориулан Хүмүүнлэгийн аян санаачилж хувиасаа нэг сарын цалингаа хандивлаж байгаагаа мэдэгдлээ.
УИХ дахь АН-ын бүлгийн даргын санаачилгыг бүлгийн ажлын алба дэмжиж байгаагаа илэрхийлэн, мөн нэг өдрийн цалингаа хандивлахаар болсныг бүлгийн ажлын албаны дарга Ц.Оюундарь мэдээлэв. Хандивын аянд бүх нийтээрээ оролцож, дайны эсрэг хүмүүнлэгийн гараа сунгахыг уриалав.
Д.Ганбат: Нэг сарын цалингаа Украиныг дэмжсэн хүмүүнлэгийн аянд хандивлана |
|