Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Монгол иргэдийг аюултай бүсээс татан авахад дэмжлэг үзүүлсэн Польш, Украин дахь иргэддээ талархал илэрхийллээ.
Тэрээр "Украинд үүсээд буй нөхцөл байдлын улмаас тус улсад суралцаж буй оюутнууд болон оршин сууж буй Монгол иргэдийг аюултай бүсээс яаралтай татан авчрах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, онцгой хувь нэмэр оруулсан Польш, Украинд оршин сууж буй иргэддээ Гадаад харилцааны сайдын хувиар чин сэтгэлийн талархал илэрхийлье!
Гадаад харилцааны яамнаас “Шуурхай штаб” байгуулан холбогдох ЭСЯ-дыг удирдлагаар хангаж, нөхцөл байдлыг судлан польш, украины талтай дипломат шугамаар яриа, хэлэлцээ хийж, иргэдээ татах бүхий л боломжийг хангасан бөгөөд Монгол Улсаас Польш, ХБНГУ, Унгар, Чех зэрэг улсад суугаа ЭСЯ-дууд болон төвөөс тусгайлан томилсон ГХЯ-ны ажилтнууд газар дээр нь шуурхай, зохион байгуулалттай ажиллаж, Украины хилийн зурвасаас 30 гаруй км дотогш хориотой бүсэд нэвтэрч иргэдээ амжилттай татан авч, 69 иргэнээ Польшийн хилээр саадгүй нэвтрүүлж чадсанд гүн талархал илэрхийлье.
Түүнчлэн Гадаад харилцааны яамны зөвлөмжийг дагаж Украин дахь нөхцөл байдал хүндрэхээс өмнө шийдвэр гаргаж, эх орондоо урьтаж ирсэн 41 оюутанд талархал дэвшүүлье!
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг" гэжээ.
| Б.Батцэцэг: Монгол иргэдийг татахад дэмжлэг үзүүлсэн Польш, Украин дахь иргэддээ талархал илэрхийлье |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24