Өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ХХАХҮ-ийн сайд Ч.Улааныг Нэгдүгээрт, Малчдад хор хохирол учруулж орлогыг багасгасан, малын үнийг унагаасан, Хоёрдугаарт, Монголын махны үйлдвэрүүдийн үйл ажиллагааг доголдуулсан, дампууруулах хэмжээнд хүргэсэн, Гуравдугаарт, БНХАУ-ын эзэмшлийн махны үйлдвэрүүдийг дэмжсэн гэсэн гурван үндэслэлээр огцруулах хуулийн төсөл өргөн барьсан.
Мөн дээрх экспортын зөвшөөрлийг олгосон нийтдээ 12 компаний 9 нь БНХАУ-ын компани, 3 нь Монгол компани боловч сайд дарга нарын эзэмшилд хамааралтай компаниуд байгаа. Үүний нэг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүүгийн эзэмшлийн компани 5000 тонны зөвшөөрөлтэй, түүнийгээ квотоор зараад байж байна. Энэ хулгайн, луйврын системийг өнгөрсөн бүх ХХААХҮ-ийн сайдууд хэзээ ч хийж байгаагүй. Үүнийг ганцхан Ч.Улаан сайд хийж эхэлсэн. Одоо махны компаниуд бүгд асуудалд орсон. Махны боловсруулалт, хулалдан авалт бүгдийг хийдэг компаниуд кг бүрээс 1,2 юаний ашиг олж байхад, зөвхөн энэ зөвшөөрөл, квотыг өгсөн дарга сайд нар 12 юаний ашигтай ажиллаж малчдаас хулгай хийж байна.
Тийм учраас малын үнийг унагаасан, малчдын орлогыг хулгайлсан, Монголынхоо махны компаниудыг квот нэрийн дор үйл ажиллагааг нь боомилж, Хятад компаниудыг дэмжиж байгаа Ч.Улаан сайдыг огцруулах нь зүйтэй гэж үзэн нийт малчдынхаа өмнөөс энэ хуулийн төслийг өргөн барьж байгаа” гэв.
Твиттерт Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүүгийн ганцаараа авсан махны квотыг зарлаж жиргэсэн байна.
У.Хүрэлсүх ээ! Дүүгийн чинь "Жаргалант мах импекс" ганцаараа 5000 тонн мах гэхээр 7сая$ буюу 20 гаруй тэрбум₮ дээр монополь! Хувааж ид л дээ! Та амьд адуунд аягү хайртай гэл үү, яалаа?! pic.twitter.com/w90OqcV8XP
— Эрх чөлөөт Оргио (@110Orgio) January 14, 2020
У.Хүрэлсүхийн төрсөн дүүгийн компани 5000 тонн махны зөвшөөрөл ганцаараа авчээ |
2024-11-25 16:29:18
2024-11-25 16:28:54
2024-11-25 16:26:37
2024-11-25 16:26:11
2024-11-25 16:25:52
2024-11-25 16:25:30
2024-11-25 16:25:09
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10