Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газраас консулын тойрогт үйл ажиллагаа явуулдаг монгол иргэдийн үүсгэл, санаачилгын байгууллагуудын төлөөлөл, удирдлагуудыг 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Консулын газарт хүлээн авч уулзав.
Консул Т.Батцэцэг уулзалтын эхэнд Консулын газрын үйл ажиллагааны үндсэн зорилго, чиглэлүүдийн талаар танилцуулж, монгол иргэдэд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн байгууллага, хувь хүмүүст талархал илэрхийлэв.
Уулзалтын үеэр энэ онд хамтран зохион байгуулах соёл урлаг зэрэг салбарын томоохон арга хэмжээ, түүний дотор Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний агуулга, хэлбэрийн талаар санал, мэдээлэл солилцлоо.
Уулзалтад Монгол хэл, соёлоо түгээн дэлгэрүүлэх, эрүүл мэнд, боловсрол, соёл, спорт, бизнесийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй иргэд, төрийн бус байгууллагуудын удирдлага болон МҮХАҮТ-ын АНУ дахь төлөөлөгч зэрэг хүмүүс оролцов.
Уулзалтад оролцогчид Монгол Улсын төр, засгаас АНУ-ын Чикаго хотод Консулын газар нээн ажиллуулж, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх болсонд талархалтай хандаж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ цаашид Консулын газрын үйл ажиллагааг дэмжин нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.
| Монгол иргэдийн үүсгэл, санаачилгын байгууллагуудын удирдлагуудтай уулзав |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24