Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэл 120 сая мод тарьж, ургуулахаар төлөвлөжээ.
Энэ хүрээнд үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн бодлого, төлөвлөлт, ойн мэргэжлийн байгууллагуудыг чадавхжуулах, тарьц, суулгацын нөөц бүрдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоо, санхүүжилт зэргийн талаар хэлэлцлээ.
Нийслэл хот 2030 он хүртэл 12.9 га талбайд ойжуулалт, нөхөн сэргээлт хийж 20.7 сая, бүх төрлийн хамгаалалтын ойн зурвас бүхий 3500 га талбайд 4.5 сая, Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 3,750 га талбайд 65 сая, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын санаачилгаар 29.8 сая, нийт 120 сая мод тарьж, ургуулна.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ой мод, жимс жимсгэний мод, эмийн ургамал, хүнсний ногоо тарих, мод үржүүлэх газрыг эзэмшүүлэх, худаг, уст цэг, усан сан бий болгох зэргээр мод үржүүлэгчдийг дэмжих юм байна. Мөн иргэдийн мэдлэг чадвар, хандлага, сэтгэл, санал, санаачилга чухал байгааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар хэлэв.
Манай улс төдийгүй бүс нутаг, дэлхий нийтийн асуудал болсон экосистемийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэх болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нийслэлчүүд нэгдэж байгаад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар талархал илэрхийлж, амжилт хүслээ.
Ногоон хоттой болохын тулд мод тарих газрыг чөлөөлөх, газрын төлбөрийг зохицуулах, мод тарьж байгаа иргэддээ урамшуулал олгох, эсвэл татварын бодлоготой холбох хэрэгтэй гэж үздэгээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хэлэв.
Улаанбаатар хотын нийт газар нутгийн ¼ хувийг ой сан бүхий газар эзэлдэг бөгөөд нэг хүнд 5.1 ам метр ногоон байгууламж ногдож байна.
“Ногоон хот, иргэний оролцоо” сэдэвт зөвлөгөөнд төр, хувийн хэвшил, шинжлэх ухаан, олон улсын байгууллага, гадаадын Дипломат төлөөлөгчийн газрууд болон иргэдийн 200 гаруй төлөөлөл оролцлоо.
| Нийслэл хот ирэх 10 жилд 120 сая мод тарьж, ургуулна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24