Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барихаар бэлтгэж буй энэ цаг үед Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Монголын Морин спорт, уяачдын холбоо, Монгол Үндэсний морин уралдаан, уяачдын холбоо, “Монгол адуу” нийгэмлэгийн удирдлагуудтай өчигдөр уулзлаа.
Дээрх холбоод нь энэ жилийн Улсын баяр наадмаар хурдан морины уралдааныг нэгдсэн стандарт тогтоон, эрлийз болон Монгол адууг ялгаж уралдуулах талаар өөр өөр байр суурьтай байгаа аж.
Тухайлбал, Монголын Морин спорт, уяачдын холбоо морьдыг сэрвээний өндрөөр хэмждэг аргаар зохион байгуулах саналтай байгаа бол Монгол Үндэсний морин уралдаан, уяачдын холбоо, “Монгол адуу” нийгэмлэгийнхэн морьдыг генийн түвшинд шинжилж, бүртгэлжүүлж, уралдуулах санал дээр нэгдсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.
Монгол түмний үүх түүх, өв соёлын томоохон илэрхийлэл болсон Үндэсний их баяр наадмаа эв нэгдэлтэй зохион байгуулахын тулд монгол, эрлийз морьдыг хэрхэн ялгаж салгаж уралдуулах тухай саналаа дээрх холбоодыг эцэслэж нэгтгээд, ирэх долоо хоногт танилцуулахыг Шадар сайд С.Амарсайхан даалгалаа.
Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл
| Монгол, эрлийз морьдыг хэрхэн ялгаж уралдуулах саналаа нэгтгэж, ирэх долоо хоногт танилцуулахыг холбоодод даалгажээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24